Болсон Явдал

Дөнгөж төрөөд 24-хөн цагийн дараа төгсөлтийн ёслолдоо оролцсон мундаг ээж, мундаг оюутан

Миннесота мужийн 26 настай эмэгтэй амьдралынхаа хоёр чухал үйл явдлыг ээлж дараалан тэмдэглэв. Хоёр дахь хүүхдээ төрүүлээд 24 цаг хүрэхгүй хугацааны дараа, тэрээр тайзнаа магистрын зэрэг дипломоо гардан авлаа. Оюутан бүрийн хүсэн хүлээдэг зүйл бол төгсөлт юм. Эцсийн эцэст төгсөлтийн даашинз, нөмрөг нөмөрч тайзан дээгүүр алхах нь ямар ч оюутны бахархдаг зүйл юм. Зейнаб Абдалла нь түүний гэр бүлд магистрын зэрэг хамгаалсан анхны хүн болжээ.

Зарим нэг нь төгсөлтийн ёслолоо ямар нэгэн шалтгаанаар үл тоомсорлож байхад, Зейнаб Абдалла шиг ёслолд оролцохоор тэнгэр, газрыг хөдөлгөдөг хүмүүс ч бий. Эцэст нь тэр аутизмын спектрийн эмгэгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан дипломоо гардаж авахын тулд шаргуу ажилласан билээ.

Төгсөхөөсөө нэг хоногийн өмнө болох Бямба гарагийн 17 цагт Абдалла амьдралынхаа өөр нэг үйл явдлыг эхлүүлэх ёстой байв. Баасан гарагийн орой тэрээр хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Гэсэн хэдий ч тэрээр гэр бүлийнхээ хамгийн анхны магистрын зэрэгтэй хүн болсон тул төгсөлтийн баяртаа маргааш нь оролцохоор шийджээ.

Ийнхүү Абдалла нь 24 цаг хүрэхгүй хугацаанд гэр бүлийнхээ хамт өөрийгөө болон нялх хүүхдээ төгсөлтийнхөө ёслолдоо оролцохоор эрүүл байна гэж шийдсэн. Тэрээр эмнэлгийн даашинзаа төгсөлтийн даашинзаараа солин мастерынхаа дипломыг гардаж авав. Хэдийгээр энэ нь тийм ч амар биш байсан ч тэр үүнийг хийж чадна гэдгээ батлав. ‘Энэ бол тэмцэл байсан, гэхдээ юу гээч? Бүх зүйл боломжтой’ гэж тэрээр хэлсэн юм.

Абдаллагаас гадна түүний нөхөр нь дөнгөж төрсөн нялх хүүхэдийнхээ хамт төгсөгчийн дүү нартай түүнийг дэмжиж ёслолд оролцов. Гэсэн хэдий ч Абдалла докторын зэргээ хамгаалахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн тул энэ нь төгсөлтийн сүүлчийн ёслол биш байх бололтой.

Нөхцөл байдал хичнээн хэцүү байсан ч ямар нэгэн зүйл болохыг үнэхээр хүсдэг хүнд боломжгүй зүйл гэж байдаггүйн бас нэгэн нотолгоо юм. ‘Энэ бол гайхалтай ш.ө.н.ө. Би үүнийг хийсэн, баярлалаа’ гэж Абдалла ёслолынхоо дараа хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button