Болсон Явдал

89 насандаа дээд боловсролтой болсон эмээгийн урам зориг өгөх түүх

Элла Вашингтон бол таны зорилгодоо хүрэхэд хэзээ ч хөгшин байхгүй гэсний амьд нотолгоо юм. Хойд Каролина мужийн хөдөө нутагт төрсөн эмэгтэй, бүтэн цагаар ажиллаж байхдаа 12 хүүхэд өсгөсөн ба тэрээр саяхан боловсролынхоо салбар дундын судлалаар дэд зэрэг хамгаалжээ. Вашингтон нь бага байхдаа гэр бүлийнхээ фермд ажиллах шаардлагатай болсоноор, зөвхөн 6-р ангиа төгсөж байсан байна. Тэрээр өөрийн гэр бүлтэй болсны дараа Вашингтон Ди Си руу нүүж, хүүхдүүдээ тэжээхэд туслахын тулд хэд хэдэн ажил эрхэлжээ.

Элла Вашингтон нь Хойд Каролина дахь гэр бүлийнхээ фермд туслах ёстой байсан тул бага наснаасаа боловсролоо хойш тавих ёстой болжээ.

Түүний охин Эллен Митчеллийн хэлснээр, тэр үед боловсрол нь хязгаарлагдмал байсан ч Вашингтон бүх хүүхдүүдээ сургуульд орохоос нь өмнө уншиж, бичиж, математикийн хичээл хүртэл зааж байсан бөгөөд, энэ нь түүний өөрийн эмээгээс олж авсан мэдлэг гэнэ. ‘Түүний сурч боловсрох хүсэл эрмэлзэл нь гэр бүлийн уламжлал болсон’ гэж Митчелл хэлэв.

Вашингтон нь амьдралынхаа ихэнх хугацааг (Пентагон дахь асран хамгаалагчаас, насанд хүрэгчдийн асрамжийн газрын сувилагчийн мэргэшсэн туслах хүртэл) ажиллаж, зургаахан жилийн өмнө л тэтгэвэрт гарахдаа түүнд амьдралд хийж чадах илүү олон зүйл байгааг мэдэржээ. Тиймээс тэрээр 83 настайдаа охиныхоо санал болгосноор Вашингтоны Либерти их сургуульд элсэн оржээ. 1978 онд тэрээр насанд хүрэгчдийн боловсролд хамрагдсаны дараа GED дипломоо аль хэдийн авсан байна.

Тэр үргэлж суралцах хүсэл тэмүүлэлтэй байсан. Тиймээс тэрээр 83 насандаа Либертигийн Их Сургуульд дэд аспирантурт элсэв. Эцэст нь Вашингтон саяхан салбар дундын судлалаар дэд дипломынхоо зэргийг авжээ. Ийм гавьяа нь хэдийнээ сүрдмээр санагдаж байсан ч энэ нь түүнийг түүхийн чиглэлээр мэргэжил эзэмших, дагалдан эрдмийн зэрэгтэй болох эрмэлзэлийг нь зогсоож чадахгүй нь бололтой. Учир нь эцсийн эцэст 89 настай эмэгтэй ‘боловсрол нь хүмүүсийн амьдралын хамгийн сайн сайханыг авчирхад тусална’ гэж үздэг байна.

Одоо тэрээр цааш үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд, түүхийн чиглэлээр төгсөх нь түүний дараагийн зорилт юм. Вашингтон: ‘Миний хувьд түүх бол гайхалтай сэдэв юм. Хүн бүхэн түүхээ мэдэж, энэ талаар илүү ихийг сурч мэдэх ёстой. Олон хүмүүс түүхийн талаар сайн мэдэхгүй байна. Илүү их зүйлийг сурахад буруудах зүйлгүй.’ хэмээн тэрээр хэлсэн юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button