Болсон Явдал

30 гаруй килограмм хаясан тарган залуу, одоо үлгэрийн баатрын ханхүү шиг л харагддаг болжээ

Жин хасах нь энгийн бөгөөд хялбар биш байж болох ч, үүнийг даван туулж болохыг тоо томшгүй олон хүмүүс бидэнд хэлж чадна. Үүнээс гадна эрүүл амьдрах нь таны бие махбодь төдийгүй таны сэтгэцийн эрүүл мэндэд тустай. Жеффри Кендалл бол үүний тод жишээ юм. Саяхан Reddit дээр өөрийн түүхээ хуваалцсан Кендалл гайхалтай өөрчлөлт хийснийхээ ачаар албан ёсоор олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Түүний турах зам амаргүй байсан ч Жеффри Кендалл эцэст нь 32 килограммыг хаяж чаджээ.

Жеффригийн хэлснээр тэр хоёрхон жилийн өмнө тарган, ажилгүй, ‘туйлын сэтгэлээр унасан’ нэгэн байжээ. Тухайн үед тэрээр тархины гэмтлийн дараа асарч эмчлүүлэх ёстой ээжтэйгээ хамт амьдардаг байжээ. Нэгэн ярилцлагад Жеффри: ‘Миний ээж долоон сарын дараа сэргээн засах эмнэлэг болох шархадаас гэртээ эргэж ирсэн. Ээж маань илүү дээрдээгүй байсан ч түүний даатгал нь дууссан юм. Тэр үед би өөрийнхөө үзэмж болон сэтгэлийн хямралтай удаан хугацаагаар тулалдаж байсан.’ гэж тэрээр хуваалцсан юм.

Найз охиноосоо салсны дараа тэрээр биеийн бие бялдаржуулах фитнессд явж эхлэжээ. Түүнд хангалттай асуудал тулгараагүй юм шиг, Жеффри найз охинтойгоо харилцаагаа дуусгасан байна. Аз болоход түүний нэг найз нь түүнийг фитнессд явахыг урихад тэр зөвшөөржээ. Яг энэ үед түүний хувьд байдал сайжирч эхэлсэн юм.

‘Бага багаар л бүх зүйл эхэлсэн. Бид уулзаад 20 килограммын штангтай хөнгөн дасгал хийчихээд өдөр бүр суниах дасгал хийхээр тохиролцсон. Удалгүй би эрт сэрж, өглөөний алхалтаар өдрүүдээ эхлүүлдэг болсон. Энэ үеээр Битлз эсвэл ямар нэгэн сэтгэлийг өөд татдаг хөгжим сонсдог байсан. Би үүний дараа гэртээ харьж, ээждээ туслаж, шөнөдөө би иог хийж эхэлсэн!’ гэж тэрээр интернэтэд өөрийн түүхээ хуваалцсан юм. Одоо нетизенчүүд түүнийг ‘Гоо сайхан ба араатан’ -гын ханхүү Адамтай зүйрлэж эхэлжээ.

Жеффри: ‘Үнэхээр олон жил ажилласан ажлынхаа үр дүнг харах сайхан байна. Би удаан хугацааны туршид өөрийнхөө итгэл, үнэ цэнэтэй тулалдаан хийж байсан бөгөөд, эдгээр зүйлс нь ид шидээр арилаагүй. Гэхдээ би ядаж толгойгоо өргөж, миний өөдөөс харж буй хүнтэй эн тэнцүү байх боломжтой юм шиг санагддаг болсон. Би хүссэнээрээ байх боломжтой юм болов уу гэж бодоод орон дээрээ гунигладаг байхаас залхаад хоёр жил гаруй боллоо. Одоо би өөрийгөө тэр хүн байсныг олж мэдсэн юм.’ гэж тэрээр хуваалцав.

Жеффри Кендалл бол бид бүгдийн урам зориг юм. ‘Би маш их жин, маш их уйтгар гунигаа, болон нүүрнийхээ үсийг бага зэрэг хассан. Би амьдралдаа цоо шинэ талархлыг олж авлаа. Өөрийгөө үргэлж хайрлаж байгаарай гэдгийг санаарай.’ хэмээн тэрээр урам хайрласан юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button