Болсон Явдал

Сургуульдаа явахын тулд -20С хүйтэнд 5 км алхдаг мөсөн жаалын амьдралын түүх

Хятадаас ирсэн энэ 8 настай хүүгийн түүх, таны зүрх сэтгэлийг хэсэг хэсэг болгон тасдах түүх юм. Юнна мужын Шинжэе хотын Жуаньшанбао бага сургуульд очиж шалгалтаа өгөхийн тулд бяцхан хөвгүүн 4,8 км явжээ. Түүнийг -20 хэмийн хүйтэн ч гэсэн айлгаж чадаагүй байна.

Интернэтэд ‘Мөсөн жаал’ хэмээн хоч зүүсэн түүний түүх цахим ертөнцөд хурдан тархжээ. Хүмүүс түүний сургуультай холбоо тогтоож, өөрт нь болон бусад сурагчидад сурч боловсрох нөхцлийг сайжруулахын тулд бүх талаар туслахыг хичээж эхлэжээ. Бага сургуулийн захирал Фу Хенг нь жаалхүүг хараад ихэд гайхжээ. Толгой, хөмсөг нь бүхэлдээ мөсөөр хучигдсан жаалхүүгийн хацар нь улаанаар шатаж байв. Тэрээр хүүгийн зургийг дарж, олон нийтийн сүлжээнд тараасан хүн юм.

Үүний дараа сургууль маш олон мянган хандив, халаалтын зарим тоног төхөөрөмж, дулаан хувцас зэргийг хурдан хугацаанд хүлээн авжээ. Хенг, энэ нь тэдний шалгалтын эхний өдөр болж өнгөрсөн гэж хэлсэн юм. Харамсалтай нь тэр үед агаарын температур -20 хэм хүртэл буурчээ. Хичээлийн эрхлэгч хүүг ‘ангийнхаа алиалагч’ гэж хочилдог байсан, учир нь тэр үргэлж ангийнхаа хүүхдүүдийг инээлгэх аргыг олдог байжээ.

Энэ хүүхдийн урам зориг хайрласан түүхийг үзэхийн тулд доорх зургуудыг сонирхоорой! Энэ 8 настай Хятад хүү шалгат өгөхөөр сургууль руугаа 4,8 км явган явжээ. Бидний ихэнх нь шалгалт өгөхийг ү.з.э.н я.ддаг байсан бол энэ хүүхэд тэгээгүй юм.

Түүнд мөс шиг хүйтэн цаг агаартай байх нь огт хамаагүй байв. Тэр зүгээр л сургуульдаа амжиж хүрэхийг хүсч байсан. ‘Мөсөн жаал’ –ын толгой болон хөмсөг мөстсөн байсан ба түүний гар нь шархадсан бололтой тэрээр бариандаа хүржээ. Тэр өглөө агаарын хэм -20 хэм хүртэл буурчээ.

Хүүхдийн тухай энэ түүх цахим ертөнцөд цацагдсаны дараа хүмүүс хандив өргөхөөр сургуультай холбоо барьж эхлэв. Хүү нь жижигхэн тосгонд эгч болон эмээгийнхээ хамт амьдардаг байна. Амьдралынхаа нөхцөл байдлыг үл харгалзан тэрээр амьдралыг эерэг хандлагаар үргэлж хардаг байна. Мэдээжийн хэрэг, Интернетэд байгаа хүмүүс хүүхдийн зүрх сэтгэл болон чин сэтгэлээс урам зориг авсан нь тодорхой байх. Энэ хүүхэд үнэхээр ер бусын юм!

Хүү нь амьдралын боломж тааруухан ч гэсэн эерэг хандлагатай байдаг гэж бодох нь үнэхээр галзуу юм. Тус сургууль халаалтын системээ сайжруулах арга замыг эрэлхийлж байгаа сурагтай. Тэгэхээр та Хятадын ‘Мөсөн жаал’ –ын талаар юу гэж бодож байна? Доорх сэтгэгдэл хэсэгт бидэндтэй хуваалцаарай!

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button