Болсон Явдал

Хэрэв та гэртээ аварга том хэмжээтэй а.н.ч.и.н аалз олж харвал яах вэ?

Хосууд арын хаалганыхаа үүдэнд аварга том анчин аалз нуугдаж байх үеийн зураг, бичлэгийг интернэтэд хуваалцав. Баригдсан хосууд тавган хэмжээтэй аалзыг Харри Поттерын цувралын аварга том аалзан м.а.нгасын адил ‘Арагог’ хэмээн нэрлэжээ.

Лаурен Анселл ба түүний хамтрагч хамтдаа Коулум уулын гэртээ буцаж ирээд, оройн хоолоо бэлдэх гэж байтал, хашааных нь урд талын гүйдэг шилэн хаалган дээр сууж байсан аварга том аалзыг олж харжээ. Энэхүү асар том, аз жаргалгүй аалз нь Австралийн хосыг гэрт нь урилгагүй зочилжээ.

Анселл ‘Sunshine Coast Daily’ сонинд өгсөн ярилцлагадаа: ‘(Аалз) биднийг BBQ-г хийхэд саад болж байсан. Бид хоол хийх боломжтой болохын тулд түүнийг зөөх гэж хичээж байхдаа түүнийг аз жаргалгүй болгосон байж магадагүй л юм ккк. Миний найз залуу түүнийг хаалган дээр бяцлах гэсэн боловч аалз ухаантай байсан. Хаалга нь зөвхөн хоёр хөлийг нь хавчсан байсан ба хаалгыг нээхэд тэр унаад цэцэрлэг рүү гүйгээд орчихсон.’ гэж хуваалцжээ.

Хэдийгээр Арагог тэднийг бүр мөсөн орхисон эсэх нь тодорхойгүй байна. Эсвэл тэрээр дараагийн нүүдлээ хүлээж байгаа ч байж магадгүй. Гэсэн хэдий ч хосууд одоо аварга том аалз тэднийг айлгахгүй байгаа болон санаа зоволгүйгээр ийш тийш хөдөлүүлж байгаад баяртай байна. Энэ бол нэг том аалз юм!

Анчин аалз нь том, урт хөлтэй бөгөөд хөлөөрөө 15 см хүртэл хэмжигддэг байна. Эдгээр асар том аалзнууд нь ихэвчлэн Шинэ Зеланд, Зүүн Өмнөд Ази, Хавай, Флорида, Газар дундын тэнгис, Австралид оршин суудаг байна. Энэ нь эдгээр аалзууд халуун орны уур амьсгалд дуртай гэсэн үг юм. Австралид бас нэгэн аварга анчин аалз харагджээ.

Тэдний хоол тэжээл нь ихэвчлэн шавьжнаас бүрддэг боловч гекко гэх мэт мөлхөгчдөөр бас хооллодог байна. Анчин аалзыг аюултай гэж үздэггүй боловч өдөөн хатгасан тохиолдолд тэд хазаж болно. Тэдэнд хазуулснаар үрэвсэл үүсэж, өвдөлт, бөөлжих, толгой өвдөх, зүрхний цохилт хэвийн бус болоход хүргэдэг байна. Ихэнхдээ анчин аалз нь амьтан болон хүн түүнийг өдөөхөд л хамгаалалтын хазалтыг өгдөг гэнэ. Ээж аалзнууд өндгийг нь з.а.налхийлсэн мэдрэмж авбал т.ү.рэмгий болж магадгүй юм. Эдгээр аваргуудаас үүдэлтэй ү.х.э.л одоогоор тодорхойгүй байна.

Таныг байшин дотроо аварга том аалз хавчуулагдсан байвал танд ямар санагдах вэ? Доорх сэтгэгдэл хэсэгт сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button