Аав нь яагаад 20 жилийн турш нэг цамцаа өмсөх дуртайг охин нь мэдэж авжээ…
Жинхэнэ хайр үүрд мөнхөд оршдог. Энэ нь амьдралынхаа ‘ганц агуу хайр’ -аа олсон хүмүүст зориулагдсан юм. Маш олон хүнд тухайн хүнийг эсвэл нандин харилцаагаа сануулах дурсгалын зүйлс байдаг. Зарим дурсгалууд маш энгийн байдаг бол зарим нь эдгээр зүйлс чухал бөгөөд үнэ цэнэтэй болохыг анзаардаггүй байж магадгүй юм.
Японд амьдардаг нэгэн охин эцэст нь аав нь яагаад өдөр бүр ижил цамцаа өмсдөгийг илрүүлжээ. Яагаад тэр эвдрэл гэмтэл гарвал тэвчээртэйгээр засдагийг бид бүгдэд дэлгэсэн юм. Цамцанд цоорхой гарах болгонд тэр нямбайлан оёж, засдаг байв. Охин нь анх аавыгаа яагаад бараг өдөр бүр, онцгой тохиолдлуудад ижил цамц өмсдөгийг гайхдаг байжээ.
Twitter хэрэглэгч @ 922_riaru нь Buzzflare-ийн сурвалжлагадаа: ‘Тэр яагаад тэр хуучин поло цамцыг өмссөөр байгаад би ихэд гайхдаг байсан. Яагаад тэр зүгээр л шинээр худалдаж аваагүй юм болоо? Учир нь үүнтэй яг адилхан цамц нар байсан хэдий ч, тэрээр зөвхөн өөрийнхийгөө л өмсхийг эрмэлздэг байсан. Поло цамц түүнд ийм онцгой дурсамж агуулна гэж би огт төсөөлөөгүй юм.’ гэж хэлжээ.
Түүний олж илрүүлсэн хуучин гэрэл зургууд цаанаа учир шалтгааныг нь тодруулж өгчээ. Нэгэн өдөр охин нь талийгаач өвөөгийнхөө юмыг үзэж байжээ. Түүний олсон зүйлсийн дотор ээж болон аавынх нь бал сар болох үеийн зурагнууд байв. Үүнээс л одоо аав нь яагаад хуучин цамцаа өмсдгийг олж мэджээ. Энэ нь түүний бал сараараа өмссөн цамц бололтой. Хосуудыг зурагнаас ажиглахад тэд хос цамц өмсжээ!
Хосууд тохирсон цамц өмссөн бөгөөд аав нь ногоон цамц, ээж нь шар цамц өмссөн байв. Түүний ээж 18 жилийн өмнө хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд, энэ зурагнаас аав нь талийгаач эхнэрийнхээ дурсгалд зориулан цамцыг хайрлан өмсдөгийг ойлгожээ. Тэрээр цамцыг хамгийн сайхан хэвээр байлгахын тулд ямар нэгэн гэмтэл учирхад их хичээнгүйлэн нямбай засдаг аж. Үүнийг л үнэн бөгөөд үүрд үргэлжлэх хайр гэх байх.
‘Жинхэнэ хайр бол мөнхийн, хязгааргүй бөгөөд үргэлж нэгэн адил байдаг. Энэ нь ямар нэгэн хү.ч.и.р.хий.л.э.л.гүй.гээр эн тэгш, цэвэр ариун байдаг ба буурал болсон ч, зүрх сэтгэлд үргэлж залуухнаараа үлддэг.’ – Оноре де Бальзак