Болсон Явдал

Охин нь жил бүр төрсөн өдрөөрөө талийгаач ааваасаа цэцэг авдаг байна

2013 онд Бэйли Селлерс нь аав Майкаа нойр булчирхайн хорт хавдраар алджээ. Майк зөвхөн өсвөр насны охин төдийгүй эхнэр болон гурван хүүхдээ үлдээжээ. Гэхдээ Майк нас барсныхаа дараа ч гэсэн охиндоо төрсөн өдрөөр нь цэцэг илгээж охинтойгоо дотно хэвээр гэдгээ мэдрүүлдэг байна.

Бэйли 17 настайгаасаа хойш талийгаач ааваасаа төрсөн өдрийн цэцэг авч байжээ. Үүнээс үзэхэд Майк охиндоо төрсөн өдрөөр нь цэцэг болон хайрын тэмдэглэл хүргэхээр тохиролцсон байжээ. Бэйли тэр өдрөөс хойш төрсөн өдрийн мартагдашгүй бэлэгнийхээ талаар нийтэлж байсан боловч хамгийн сүүлчийн бэлэг нь түүний хамгийн сүүлчийнх нь болжээ.

Бэйли Селлерс 2013 онд аавыгаа хорт хавдрын улмаас алдсан. Гэхдээ түүнд 21 нас хүртэл нь төрсөн өдрийн цэцэгсийг гардуулахаар тохиролцжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд түүний аав нас барсны дараа ч гэсэн түүний оршихуйг охиндоо мэдрүүлсэн байна.

Бэйли одоо 21 настай бөгөөд тэрээр ааваасаа сүүлчийн бэлэг болон чин сэтгэлийн үгсийг хүлээн авжээ. ‘Аав маань намайг 16 настай байхад хорт хавдраар нас барсан юм. Тэрээр нас барахаасаа өмнө цэцэгсээ урьдчилж төлдөг байсан. Тиймээс би жил бүр төрсөн өдрөөрөө цэцэгсийг авах боломжтой байсан’ гэж Тенн мужийн Жонсон Сити хотын оюутан Бэйли Twitter дээрээ бичжээ. ‘За энэ бол миний 21 насны төрсөн өдөр бөгөөд хамгийн сүүлчийн цэцэг маань юм. Аав аа, танийгаа маш их санаж байна’ гэж тэрээр бичжээ.

Бэйли Нью Йорк Пост-д өгсөн ярилцлагадаа, жил бүрийн төрсөн өдрөө тэсэн ядан хүлээдэггүй талаараа хуваалцсан юм. Тэрээр ааваасаа хамгийн сүүлд ‘сонсох’ мөчийг хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг маш сайн мэддэг байсан. Тиймээс л Бэйли 21 насныхаа төрсөн өдрөөс үргэлж эмээдэг байснаа нэмж хэлэв.

Зүүн Теннисийн Их Сургуульд суралцдаг Теннесси мужийн оршин суугч аавынхаа сүүлчийн захидлыг хүлээн авсныхаа дараа зүрх нь шимширсэн хэдий ч гайхалтай мэдрэмжийг авчээ. Майк сүүлчийн тэмдэглэлдээ охиноо цаашид түүнийг байхгүйд уйлахгүй байхыг хүссэн байна. Тэрээр мөн ээждээ үргэлж хүндэтгэлтэй хандаж, ‘амьдралаа бүрэн дүүрэн өнгөрөө’ гэж хэлжээ.

‘Энэ бол бид дахин уулзах хүртэл чамд илгээсэн миний сүүлчийн хайрын захиа юм. Би илүү сайхан газар байгаа тул миний бяцхан охин миний төлөө дахиад нэг нулимс бүү дуслаасай гэж би чамаас хүсэж байна. Чи надад ирсэн хамгийн үнэт эрдэнэсийн чулуу. Энэ бол чиний 21 насны төрсөн өдөр бөгөөд ээжийгээ үргэлж хүндэлж, өөртөө үнэнч байхыг хүсч байна. Аз жаргалтай байж, амьдралаа бүрэн дүүрэн амьдар. Би чухал үе шат бүрт чинь чамтай хамт байх болно, зүгээр л эргэн тойрноо хар, би тэнд байх болно. Төрсөн өдрийн мэнд хүргэе !!!!’ гэж тэрээр бичжээ.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button