Болсон Явдал

12 настай хүү удахгүй нас барах гэж байгаа ээжийгээ асрахын тулд сургуулиа орхиж ажил хийж эхэлжээ

Энэ бол зүрх шимшрэм, урам зориг хайрласан түүх юм. Хэдийгээр боломжгүй зүйл мэт санагдаж байсан ч хүүхдүүдээсээ хэзээ ч бууж өгдөггүй эцэг эхийн талаар бид сонссож байсан. Харин одоо энэ түүх нь зарим хүүхдүүдийг балчир ч гэсэн эцэг эхчүүддээ туслахын тулд бүх зүйлийг хийх болно гэдгийг нотолж байна.

Гу Гуан Жао бол дөнгөж 12 настай бөгөөд өвчтэй ээжийгээ асарч, эмчилгээнд шаардагдах мөнгийг нь цуглуулахад өөрийн хувь нэмрээ оруулах маш том шийдвэр гаргажээ. Гу Гуан Жао саяхан сургуулиа орхисон тул бөөрний дутагдалд орж нас барах гэж буй ээжийгээ асрах боломжтой болжээ.

Хүү нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай байгаа 40 настай ээждээ туслахад анхаарлаа төвлөрүүлэхийг хүссэн бололтой. Сургуулийн олон эрдэм шинжилгээний шагналтай шилдэг сурагч Гу нь нөхцөл байдлыг тайлбарлахаар багшдаа захидал бичжээ.

Бага наснаасаа үл хамааран Гу ээжийнхээ эмчилгээний хэрэгцээнд зориулж мөнгө олохоор ажиллаж эхэлсэн байна. Мэдээллийн дагуу гэр бүл одоогоор 500,000 юань (75,578 доллар) цуглуулж, 100,000 юань (15,115 доллар) өртэй болжээ.

Харамсалтай нь өдөр бүр үнэтэй диализ хийдэг тул энэ хэмжээ хангалтгүй хэвээр байгаа байна. Тэдний хадгаламж аль хэдийн дууссан гэнэ. Нетизенүүд энэ түүхийг сонсоод сэтгэл нь хөдөлж, гараа сунгахаар шийджээ.

Гу-ийн түүх онлайнаар бага зэрэг анхаарал татахад Хятадын олон хэрэглэгчид уг үйл ажиллагаанд зориулж мөнгө босгох сайтаар дамжуулан, мөнгө босгоход нь тэдэнд туслахаар шийджээ. Хөвгүүн харин үүнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Чухамдаа тэрээр ээждээ хэлэхдээ өсч томронгуутаа хэзээ нэгэн цагт, тэдний сайхан сэтгэлийг буцааж өгөх санаатай тэдэнд тусалсан бүх хүмүүсийн жагсаалтыг бичсэн гэжээ. Гу өвчтэй ээжийгээ аварч чадна гэж найдаж байгаа байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button