Болсон Явдал

98 настай ээж 80 настай хүүгээ асрахаар асрамжийн газарт нь нүүж очжээ – Ээж хүн гэдэг ямар агуу вэ

Эхийн хайр бол ямар ч болзолгүй бөгөөд тэд ямар ч тохиолдолд үргэлж хүүхдүүдийнхээ төлөө байдаг. 98 настай эмэгтэй болон түүний 80 настай хүүгийн түүх интернэтийн анхаарлыг татжээ. Энэ нь эхчүүд хүүхдээ хөгширсөн ч гэсэн асрахаа болихгүй гэдгийг нотолж байна.

Ада Кийтинг нь хүү Томыгоо асрахын тулд асрамжийн газарт нүүн оржээ. Хүү Том нь хэзээ ч гэрлэж байгаагүй тул амьдралынхаа ихэнх хугацааг ээжтэйгээ цуг хамт амьдарч өнгөрөөжээ. Ээж, хүү хоёр салшгүй холбоотой байгаа нь илт байна.

Том 2016 оноос хойш Ливерпулийн Хьютон дахь Мосс Вью асрамжийн газрын оршин суугч болжээ. Одоо Ада хүүгүйгээрээ амьдрах боломжгүй гэж шийдсэн бөгөөд Том түүнд урьд өмнөхөөс илүү их хэрэгцээтэй байгаад санаа зовж байна. Тиймээс тэр Томыг харахаар асрамжийн газар руу нь нүүхээр шийдэв.

Хоёулаа үргэлж хамт амьдардаг байсан бөгөөд ‘Эммердейл’ -ийг үзэж, тоглоом тоглон цагийг өнгөрөөдөг байна. Ада: ‘Би Томын өрөөнд орой бүр очиж сайхан амраарай гэж шөнийн мэнд хүргэдэг. Мэдээж би бас л өглөө бүр очиж түүнд өглөөний мэнд хүргэдэг. Намайг үсчинрүү гархад  тэр намайг хэзээ эргэж ирэхийг хардаг. Намайг эргэж ирэхэд тэр надруу гараа сунган ирж, намайг чангаар тэвэрдэг.’ гэжээ.

Том нь зураач, чимэглэгч байсан бөгөөд ээж нь түүнтэй дахин хамт амьдардаг гэсэн санаанд дуртай гэж хэлжээ. Тэр түүнийг харахдаа сайн гэж нэмж хэлэв. Ада харин хуучин Милл Роуд эмнэлэгт туслах сувилагчаар ажиллаж байжээ. Тэрээр талийгаач нөхөр Харри Кийтингээс дөрвөн хүүхэдтэй байна- Том, Марги, Барбара, Жанет нар, тэд дөнгөж 13 настай байхад нөхөр нь нас баржээ. Гэр бүлийн бусад гишүүд Томын асрамжийн газарт тогтмол очдог бөгөөд эцэст нь тэр хоёр одоо дахин хамт байгаад баяртай байна.

Асрамжийн газрын менежер Филип Даниелс: ‘Том, Ада хоёрын ойр дотно харилцааг харах нь маш их сэтгэл хөдөлгөм бөгөөд бид тэдний хэрэгцээг хангаж чадсандаа маш их баяртай байна. Нэг асрамжийн газарт хамт байгаа ээжүүд болон тэдний хүүхдүүдийг харах нь маш ховор тохиолддог. Бид тэдний цагийг аль болох онцгой байлгахыг хүсдэг. Тэд хоорондоо салшгүй холбоотой’ гэж хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button