Болсон Явдал

Аав нь охиноо сургууль руу нь эхний ба эцсийн өдөр нь хүргэж өгчээ

Эцэг, охин хоёрын харилцаанд үнэхээр онцгой зүйл байдаг. Аавууд бяцхан охидоо эрхлүүлхээс өөр аргагүй, харин охид нь аавуудаа өөрсдийн баатар гэж үздэг. Тийм ч учраас түүний төгсөлтийн баярын үдэшлэг, төгсөлт, эсвэл албан тушаал ахих, тэтгэвэрт гарах зэрэг амьдралын өөр өөр чухал үйл явдлууд тохиолдоход аавууд болон охид нь жаахан сэтгэл хөдлөхөөс өөр аргагүй юм.

Арван найман настай Бриттани болон түүний аав Жейсон Гэйлер нар саяхан ийм байдалд оржээ. Эцэг, охин хоёр нь Техасын жижиг хотод амьдардаг бөгөөд Бриттани ахлах сургуулиа дөнгөж төгсчээ. Энэ нь Бриттанигийн томоохон амжилтаас гадна аавынх нь сайхан дохио зангаагаар хоёуланд нь сэтгэл хөдлөм мөч байлаа. Эцэг Жейсон Гэйлер болон түүний охин Бриттани нар ахлах сургуулийн сүүлчийн өдрийг хамтдаа сургууль руугаа алхаж тэмдэглэв.

Жейсон олон жилийн өмнө Бриттаниг анх сургуульд ороход яг адилхан хүргэж байсан шигээ сүүлчийн өдөр нь Бриттаниг сургууль руу нь хүргэхээр шийдэв. Buzzfeed-ийн хэлснээр аав нь анхны гэрэл зураг болох 5 настай Бриттани охиноо цэцэрлэгийнх нь эхний өдөрт нь хүргэж өгч байсан зурагнаас санаа авчээ. Жейсон охиноо цэцэрлэгийн эхний өдөр хүргэсэн шигээ сургуулийнх нь сүүлчийн өдөр хүртэл түүнтэй цуг явлаа.

Бриттани өөрийн түүхээ Твиттерт байрлуулсан бөгөөд, тэрээр хүмүүсийн хариу үйлдлийг хүлээж байсангүй. Түүний эгдүүтэй, гэм зэмгүй жиргээ олон мянган ретвит, лайк авсан ба олон онлайн хэрэглэгчид сэтгэл хөдлөлдөө автаж, баярлаж, биширч байгаагаа илэрхийлжээ. Бриттанигийн жиргээ хүн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн байна.

Мэдээжийн хэрэг, хөгжилтэй хариултууд маш их байсан, ялангуяа аавын царайлаг байдлыг биширдэг твиттер хэрэглэгчид. Твиттерчид Бриттанигийн аавд хайртай. Нэлээн царайлаг аавын твиттер хаягыг асуусан хүмүүс зөндөө байна.

Энэ хоёр үнэхээр бидний зүрхний утсыг татлаа. Таны хамгийн дуртай аав, охин мөч юу вэ? Доорх тайлбар дээр бидэнд мэдэгдээрэй!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button