Болсон Явдал

Нүүрний маскнаас болж ‘Шрек’ болж хувирсан эмэгтэй – Угаасны дараа бүүр ч …

Кота ажлын ярилцлага хийхийнхээ урд шөнө нь хлорофилл нүүрний тосон маск тавьжээ. Тэрээр маргааш өглөө нь сэрхэд, гоо сайхны эмчилгээ нь түүний нүүрийг ногоон өнгөтэй толботой үлдээснийг мэдээд тэрээр маш их айдаст автжээ.

Арьс арчилгааны шинэ эмчилгээ хийлгэх гэж байгаад санамсаргүйгээр өөрийгөө ‘Шрек’ шиг болгон хувиргасан эмэгтэй ТикТокт ханджээ. Кота ажлын ярилцлага дээрээ өөрийгөө хамгийн сайнаар танилцуулахыг хүсч, урд шөнө нь хлорофилл нүүрний маск тавихаар шийдсэн боловч энэ нь тийм ч сайн санаа байгаагүйг тайлбарлажээ. Тэрээр өөрийн бичлэгтээ ‘Маргааш Америкийн банкд ажлын ярилцлага хийнэ. Би үүнийг хэрхэн арилгах талаар ямар нэгэн санаа байна уу? Гуужуулагч хэрэглэсэн боловч ногоон хэвээрээ л байна, ямарч нөлөө үзүүлсэнгүй.’ гэжээ. Тэрээр бичлэг дээрээ TikTok-оос хлорофиллийн талаархи зарим видеог үзэж, арьсанд сайн болохыг олж мэдсэн гэжээ.

Тиймээс Кота арьсныхаа асуудлыг шийдвэрлэхэд нь туслахын тулд нүүрэндээ ногоон замган маскыг түрхэж хэдэн минут хандыг тавьжээ. Гэхдээ тэр нүүрээ угаахад, өнгө нь арилахгүй болхыг мэдээд сандарчээ. Кота хэлэхдээ: ‘Би үүнийг үрэхэд хэцүү байна. Одоо би үүнийг арчиж хаяхыг хичээж байна, толбо нь миний хуруун дээр хүртэл байгаа… арилахгүй л байна. Тиймээс …’

Тэр үүнийг угаах гэж оролдсон боловч ногоон пигмент нь салахгүй байна. Тэрээр дараа нь дахин оролдож, хлорофилл маскын ихэнх хэсгийг угааж амжсан боловч үлдэгдэл нь нүүр, хүзүүнд нь ил хэвээр үлджээ. Үзэгчид Кота-гийн алдааг инээдтэй гэж үзээд түүнийг ‘Шрек’ киноны Диснейн дүртэй харьцуулав.

Нэг хүн хэлэв: ‘Шрек! Би үүнээс Шрекийн уур амьсгалыг авч байна’ гэхэд, хоёр дахь нь ‘Заа, Маск киноны орчин үеийн хувилбар’ гэж гурав дахь нь тайлбар хийжээ. Бусад нь түүнийг ‘ажлын ярилцлагыг дахин товлох’-ыг санал болгов.

Нэг нь ‘Үнэнийг хэлэхэд хамгийн сайн бооцоо бол ярилцлагаа дахин товлох явдал юм.’ гэж байхад өөр нэгэн: ‘Чи өвчтэй гэж хэлээд ороод үзвэл шууд утгаараа цайвар харагдаж байна, тэд үүнтэй маргаж чадахгүй’ гэж хэлэв. Кота сэтгэгдлүүдэд шинэчлэлт өгч, толбо арилах эсэхийг харахын тулд үлдэгдэл мастай унтахаар шийдсэнээ хэлэв. Маргааш нь азаар түүний арьс ногоон болоогүй байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button