Сайхан сэтгэлт үсчин гэр оронгүй эрийн үсийг үнэгүй засаад зогсохгүй гэр бүлийнхэнтэй нь уулзуулж элэг бүтэн амьдрахад нь тусалжээ
Жошуа Сантьяго нь гудамжинд хоног төөрүүлдэг хүнтэй тааралдаад түүнд үнэ төлбөргүй үс засах санлыг тавьжээ. Орон гэргүй эрийг шинэ дүр төрхтэй болсны дараа үзэгчид гайхаж, залуу эрийг Канадын реппер Дрейктэй зүйрлэжээ.
Үсчин түүнд үнэ төлбөргүй үсний засалт хийлгэхийг санал болгосны дараа орон гэргүй эрд гайхалтай өөрчлөлтийг хийжээ. ТикТок дээр 159,000 хүнийг дагалттай стилист Жошуа Сантьяго нь @repoweringcuts аккаунт дээрээ гэр оронгүй эртэй уулзсан тухайгаа баримтжуулж, үнэ төлбөргүй үс засалт хийж тэдэнд хэрхэн тусалж байгаагаа үзүүлжээ.
8 сая гаруй үзэлттэй видеон дээр тэрээр гудамжинд хэвтэж буй орон гэргүй эрийг олж, түүний сахлыг, үсний хамт засаж өгөхөөр шийджээ. Жошуа машиныхаа багажны хэсгээс үс засах хэрэгслээ гаргаж аваад, шууд машины зогсоолд суухыг урьсан юм.
Сахлыг нь хусаж, үсийг нь богиносгон ажилдаа оржээ. Гайхамшигтай өөрчлөлт нь TikTok үзэгчдийг алмайруулж, Жошуа залуу эрд ‘гоёмсог’ үс засалт бэлэглэж, танигдахын аргагүй өөрчилж шал өөр хүн болгожээ. Нэг нь: ‘Хөөх! Тэр загвар өмсөгчөөр ажиллах ёстой юм байна даа.’ гэж байхад өөр нэг нь ‘Өө бурхан минь, тэр үнэхээр царайлаг юм. Баярлалаа, та хүмүүсийг сайхан сэтгэлтэй болох зорилго тавьж байгаа шүү дээ!’ гэжээ. Бусад хэдэн арван хүн орон гэргүй эрийг ‘царайлаг’ гэцгээж эхлэв.
Энгийн үс засалт, сахал хусах нь хэн нэгний дүр төрхийг хэрхэн өөрчилж чаддагийг үзэгчдэд сэтгэгдэл төрүүлж, ‘Тэрхүү орон гэргүй хүнийг алдартай дуучин Дрейк шиг харагдтал нь өөрчилж болдгийг харуулж чадлаа.’ гэцгээж байна. Жошуа гудманд унтаж байсан хүний гэр бүлийнхэнтэй холбоо тогтоож, хаана байгаагаа хэллээ гэж сэтгэгдлүүддээ нэмж хэлжээ. Тэрээр бичихдээ: ‘Олон жилийн турш уулзалгүй хол байсан ч эцэст нь нэгэн гэр бүлийг элэг бүтэн, хамтдаа байгаасай гэж хүссэн учраас холбоо барьж уулзахад нь тусалсан.’ гэж үсчин залуу бичжээ.
‘Би ахтай нь утсаар ярьж байсан. Түүний охин, охиных нь ээж, олон үеэл ах нартай нь ч аль хэдийн ярьсан.’ гэжээ. Сайхан сэтгэлтэй үсчин залуу гэр оронгүй эрд шинэ дүр төрх бэлэглээд зогсохгүй, ар гэрийхэнтэй нь уулзуулж элэг бүтэн амьдрахад нь тусалснаар олон олон хүмүүст хүнлэг байхыг уриалж буйгаа илэрхийлжээ. Бие биенээ урмын үгээр тэтгэцгээе.