Болсон Явдал

Хамгийн урт насалж байгаа эмээ 116 насны төрсөн өдрөө гүзээлзгэнэ болон крем идэж өнгөрөөжээ

Геннисийн номонд 116 настайдаа дэлхийн хамгийн хөгшин хүн болсных нь төлөө Япон эмэгтэйд Бямба гарагт хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү даруухан ёслолоор Кейн Танакад гэрчилгээгээ өөрийн амьдардаг Японы баруун өмнөд хэсэгт орших Фукуока дахь асрамжийн газарт албан ёсоор гардуулжээ. Хавдар өвчнөөр өвчлөөд даван туулсан Танакад хүндэтгэл үзүүлэх үеэр гэр бүл, хотын дарга нь хүрэлцэн иржээ. Түүнээс амьдралынхаа аль хэсэгт илүү их дуртай байсан бэ гэж асуухад Танака: ‘Яг одоо’ гэж хариулав. Мөн Отеллогийн ширээний тоглоомонд бас дуртай гэж хариулжээ.

Танака 1903 оны 1-р сарын 2-нд найман хүүхдийн долоо дахь нь болж төрсөн бөгөөд 1922 онд Хидео Танакатай гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болжээ. Тэрээр ихэвчлэн өглөөний 6 цагт босож, математикийн ухааныг судлах замаар оюун санаагаа завгүй байлгадаг нэгэн байжээ.

Түүний урт наслалтын талаар тэрээр өмнө нь үүнийг хоолны дуршил, чихэр, кофе, газтай ундаа гэх мэт дуртай байсантай холбон тайлбарлаж байжээ. Гэсэн хэдий ч түүний ач хүү Гари Фунакоши түүний сүнслэг байдал, итгэл үнэмшлийг үнэлсэн юм. Чио Мияко дэлхийн хамгийн урт насалсан цолыг эзэмшиж байсан боловч 7-р сард 117 насандаа таа.лал төгсжээ. Японоос ирсэн Мияаког эелдэг, тэвчээртэй нэгэн гэдгээс гадна “чалчаа бурхан” гэж тодорхойлжээ. Тэрээр уран бичлэг, суши, м.о.гой идэх дуртай байв.

Мияко н.а.с б.а.рсны дараа хоёр хүн өөрсдийгөө дэлхийн хамгийн хөгшин хүмүүс гэж мэдэгдсэн ч, тэдний нэхэмжлэлийг Гиннесээр баталгаажуулаагүй байна. Хосе Феррейра дос Сантос Бразилийн Бахиа хотын Итажуйп хотын захиргаанд амьдардаг бөгөөд 118 настай гэж мэдэгджээ. Түүний төрсний гэрчилгээнд түүнийг 1900 оны 11-р сарын 9-ний өдөр төрсөн гэж бичсэн бөгөөд энэ нь түүнийг Танакагаас хоёр насаар ахиулах болно гэжээ.

Гэсэн хэдий ч нөгөө өрсөлдөгч Коку Истамбулова 129 настай гэж таамаглаж байгаа. Оросын паспорт, тэтгэврийн баримтууд нь түүнийг 1889 оны 6-р сарын 1-нд төрсөн болохыг харуулж байгаа юм байна. Хэрэв Итамбулова батлагдсан бол хамгийн эртний хүн болох нь дамжиггүй. Энэхүү шагналыг одоогоор 1875 онд Францад төрсөн бөгөөд 122 насалж байсан Жанна Луиза Калмент эзэмшиж байна.

Кальментыг 100 нас хүртлээ дугуй унаж, хөгширсөн олон жилээ 117 нас хүртлээ т.а.мхи т.а.тдаг байсан гэдэг. Дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсийн тухай ярихад Япон улс энэ жагсаалтыг тэргүүлэх хандлагатай байдаг. Учир нь хоолны дэглэм өөрчлөгдөж байсан ч загас, цагаан будаа, хүнсний ногоо болон бусад өөх тос багатай хоолыг хоолны уламжлал болгон хэрэглэдэг улс оронд таргалалт ховор хэвээр байгаа юм.

Өндөр хүндэтгэлийг мөн насны хүмүүст уламжлал ёсоор олгодог тул ахмад настнууд сайн халамжтай байдаг бөгөөд 80-аас дээш насныхан ч гэсэн идэвхтэй байдаг. Японы хамгийн хойд хэсэгт орших Хоккайдо арал дээр амьдарч байсан Масазо Нонакаг 1-р сард 113 насандаа н.а.с б.а.рсны д.а.раа дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж хэн тооцогдохоор Гиннес одоо судалж байна. Гиннесийн дээд амжилтанд хамгийн урт настай (эрэгтэй), хамгийн өндөр настай хүн (эмэгтэй), хамгийн өндөр настай гэсэн гурван ангилал байдаг байна. Манайд ингэж өндөр насалсан хүмүүс байдаг болов уу?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button