Болсон Явдал

Шинэ iPhone 12 захиалсан ч хайрцган дотор нь хагарсан хэдэн плита л байжээ. Хачирхалтай нь …

Оливия Паркинсон iPhone 12 ProMax-ийн хайрцгийг нээгээд үзэхэд энэ нь үнэндээ хaгарсан хaвтан болохыг олж мэджээ. Тэрээр нөхцөл байдлын талаар твиттер хуудсаараа дамжуулан хуваалцав.

Түүний шинэ iPhone шуудан дээр ирэхэд эмэгтэй ихэд гайхаж хоцров – тэрээр хайрцагийг онгойлгоход дотор нь шинэ утасны оронд хaгарсан хaвтан л байжээ. Оливия Паркинсон 4-р сарын 14-нд илгээмжээ шалгахад, түүний iPhone 12 ProMax-ийг сольсон болoхыг анзаарчээ. Тэрээр твиттертээ ‘Та шинэ утасаа хүлээж авах өдөрт дуртай биш гэж үү, гэтэл та түүний оронд энэ … iPhone 12 ProMax-ийг хүлээж авбал яах вэ?’ гэж бичжээ.

Тэрээр шинэчилсэн жиргээндээ Виржин Медиа буюу онлайн худалдааны сайт нь түүнд ажлын 3-5 хоногийн дотор өөртэй нь холбогдох боломжтой талаар хуваалцсан ба үргэлжлүүлэн ‘энэ чинь одоо хошигнол уу?’ гэж бичжээ. Энэхүү худалдааны сайт Оливияг залилангийн хохирогч болохыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, тэд уг зүйлийг түүнийг өөрөө төлөх үүрэгтэй гэж түүнийг бараагаа захиалахад нь мэдэгдэл үзүүлсэн гэж мэдэгджээ. Тэрээр нэмж хэлэхдээ: ‘Би утас биш тоосго аваад одоо болтол сайтаас хариу аваагүй 7 хонож байна.’ гэсэн байна.

Оливиа үргэлжлүүлэн: ‘Тэд хариуцлага хүлээх үү, би төлөх үү гэдгийг шалгахаар мөpдөн бaйцаалтын aжиллагааг эxлүүлсэн. Шинэ утас худалдаж авсан үнэнч үйлчлүүлэгч нь мөнгөө төлсөн хэвээр байж болох аж.’ Үргэлжлүүлэн арван өдрийн дараа Оливиа шинэ iPhone-оо авч амжаагүй байтал дахин нэг жиргээ бичжээ. Тэрээр: ‘Энэ сайт намайг аваагүй утасныхаа төлбөрийг надад хариуцуулж байгаа тул надад тусламж автал минь энэ жиргээг бусадтай хуваалцаж өгөөч.’ гэв.

Оливиа мөн хaгарсан хaвтанг багтаасан хайрцагны зургийг хуваалцав. Виржин Медиа компанийн төлөөлөгч ‘Бидний хийсэн шалгалтаар Оливиа залилангийн хохирогч болохыг тогтоосон тул бид дансаа хааж, үлдэгдэл төлбөрөөс хасч, түүний төлсөн бүх мөнгийг буцааж өгөх болно’ гэжээ.

Yodel компанийн төлөөлөгч нэмж хэлэхдээ ‘Нарийвчилсан мөpдөн бaйцаалтын дараа илгээмжийг хүргэхдээ анхны сав баглаа боодол дээр битүүмжлэлтэй байсан болохыг бид батлана. Бид энэ асуудлын талаар шинэ мэдээлэл иртэл, хатагтай Паркинсонтой байнга холбоотой байгаа бөгөөд, үүнийг шийдвэрлэхийн тулд жижиглэнгийн худалдаачинтай холбоо барихыг хичээж байгаа.’ гэж албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button