Болсон Явдал

Диваажинд байгаа аавдаа зориулан захидал бичдэг 8 настай охины захианд хариу бичдэг сайхан сэтгэлт шууданч залуу

Аавдаа зориулан ‘диваажин’ руу захидал бичсэн найман настай охин хариу авна гэж огтхон ч бодоогүй байв. Шуудангийн ажилтан цаг зав гарган тэдэнтэй холбоо барихад, гэр бүлийнхнийхэн сэтгэл маш их хөдөлснийг хэлэх юун.

Бяцхан охин ‘диваажинд’ байгаа аавдаа зүрх сэтгэлээ гарган захидал бичиж, сайхан сэтгэлт шууданчаас хариу авчээ. Найман настай Сианна Тулли уг тэмдэглэлийг ‘Ес дүгээр үүлний, Диваажинд’ илгээхийг хүсэн захидал бичсэн байжээ. Хоёр хүүхдийн ээж Сарагийн тусламжтайгаар, охин уг захиасаа Лестер хотод байрладаг шуудангийн хайрцгандаа хийжээ.

Сара LeicestershireLive-д хэлэхдээ: ‘Тэр орой Сианна өрөөнд минь орж ирээд ‘Аав хаана амьдардаг вэ?’ гэж асуусан. Хэрвээ хаягийг нь мэдчихвэл бичсэн захидалдаа тэр хаягаа бичиж чадна гэж надад хэлсэн. Дотор нь юу байгааг би мэдэхгүй, аав охин хоёрын нууц болог гээд л үлдээсэн. Би түүнд эхэндээ захидал бичихэд хэтэрхий оройтсон гэж хэлсэн боловч охин минь уйлж эхэлсэн тул ‘за тэгвэл явъя’ гэж хэлээд, охиноо дагуулаад гудамжны хажуугийн шуудангийн хайрцаг руу алхав.’

Төрсөн өдөр, аавуудын өдөр гэх мэт онцгой өдрүүдэд аавдаа захиа бичих нь Сианнагийн хувьд хэвшмэл үйлдэл болжээ. Дөрвөн сартай байхад нь аав нь харамсалтайгаар т.а.алал т.ө.гсөхөд, тэр одоог хүртэл ямар ч хариу авч байгаагүй. Энэ долоо хоногийн эхээр Сианнагийн гараар бичсэн захидлын зураг олон нийтийн сүлжээнд шуугиан тарьсан бөгөөд, түүнийг цуглуулсан шууданч гэр бүлийг хайж олохыг оролдсон нь тэр байжээ.

Тэрээр бичихдээ: ‘Би Браунстоны бүсэд шууданч хийдэг. Өнөөдөр эртлэн ажилдаа орж би Бьюиккийн зам дээрх улаан баганын шуудангийн хайрцгийг хоосолж бүх захиаг авлаа. Үүний дотор хүүхдийн гараар Тэнгэр дэх аавдаа, Үүл 9 гэж хаяглан бичсэн захидал байсан. Би хүүхдийн эцэг эхэд хандахыг хүсч, тэдний зөвшөөрлөөр хүүхдэд зориулж өчүүхэн зүйлсийг хийж өгөхийг хүсч байна. Би өөрөө өнгөрсөн жил аавыгаа а.л.даж, н.а.санд х.ү.рсэн х.о.й.ноо хэцүү санагдсан болохоор энэ хүүхэд юу туулж байгааг би төсөөлж л байна.’ гэжээ.

Сара фэйсбүүк дээр олон арван хүн түүнийг меншин хийж эхэлсний дараа, энэ бүхнийг мэддэг болсон байна. Тэрээр хэлэхдээ: ‘Би харсан зүйлдээ итгэж чадсангүй. Шууданч болон уг нийтлэлийг үзсэн бүх хүмүүсийн хариултанд үнэхээр их сэтгэл хөдөллөө. Би тэр үеэс хойш уйлахаа больсонгүй. Хэн ч үүнийг олно, эсвэл тэрхүү захиаг олж юм хийнэ гэж би нэг секунд ч бодож байгаагүй. Би зүгээр л хогийн саванд орно гэж бодсон.’ гэжээ.

Сара шуудангийн ажилтантай холбогдож, тэд хамгийн ‘гайхалтай’ яриа өрнүүлсэн гэж хэлэв. Тэрээр ирээдүйд Сианнад хайрлан хамгаалах дурсгалын хайрцгийг бий болгохын тулд, олон нийтийн сэтгэл хөдлөм сэтгэгдлийг хэвлэн нийтлэхээр шийдсэн байна. Сайхан сэтгэлтэй шууданч байна даа

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button