Болсон Явдал

Гэр оронгүй эр нэгэн хүнээс гуйлга гуйсан нь гудамжны эрийн амьдралыг бүр мөсөн өөрчилжээ

Хэрэв та хүнд загас өгвөл тэр нэг өдөр идээд дуусгана. Гэхдээ хэрэв та тэр хүнд загас барихыг зааж өгвөл тэр насан туршдаа барьсан загасаа идэж болно гэсэн үг байдгийг санаарай.

Бизнесмэн Жеймс Минн 25 настай Райан Дэвидсонтой нэг өдөр гудамжинд тааралдахдаа хоёулаа амьдралыг нь өөрчлөх өөрчлөлттэй тааралдах үе ирснийг мэдсэнгүй. 40 настай Минн хуримынхаа 15 жилийн ойг тэмдэглэж байсан бөгөөд эхнэр, хоёр найзынхаа хамт байсан ба Дэвидсон түүн дээр ирж задгай мөнгө өгөхийг гуйсан юм. Үүний оронд Минн Дэвидсонтой ярилцаж, түүний талаар илүү ихийг мэдэхээр шийдэв. Дэвидсоныг гурван жилийн турш ажилгүй байсныг мэдээд Минн түүнд боломж олгохоор шийдэж нэг л удаагийн хоолны мөнгө өгөхийн оронд нь үйлдвэрт нь ажил хийх санал тавьжээ.

Хэт их баярласан Дэвидсон өөрт тохиолдсон энэ сайхан үйл явдалд итгэж дан шууд л саналыг хүлээн авав. ‘Жеймс миний хажуугаар өнгөрч байсан учраас би түүнээс задгай мөнгө гуйсан. Тэр зогсоод жинхэнэ сайхан залуу шиг санагдлаа. Бид хэсэг хугацаанд ярилцаж, дараа нь тэр компанитай гэдгээ надад хэлж, надад ажил өгч чадна гэж хэлсэн. Би итгэж өгөхгүй байна.’

Минн хийсэн зүйлээ фэйсбүүктээ нийтлэхэд олон мянган хүмүүст тэр даруй таалагдажа байгаа нь илт байв. Ян Жой: Олон жилийн өмнө би ийм байдалд орж байсан, Жеймс шиг хүмүүс энэ хүүхдэд түүний амьдралыг гайхалтай компани, багт ажилд орох боломжийг олгож байгаа нь тэр чиний төлөө гэсэн сэтгэлтэй сайхан хүн мөн гэж найдаж байна. Никола Грэм-Тэйт хэмээх нэгэн: “Тэр ямар сайхан инээмсэглэлтэй юм бэ, тэр эргэж ирэн, амьдралаа эргүүлэх боломжийг ашиглана гэж найдаж байна.

Гэсэн хэдий ч Дэвидсон ажлынхаа эхний өдөр ажилдаа ирж амжаагүй байхад бага зэрэг гомдол гарсан байна. Компаний ажилтан Иан Каттс Дэвидсоныг өглөөний 6:30 цагт авахаар очсон боловч тэнэмэл эр болзсон газраа ирсэнгүй. Эхэндээ Миннс чадуулсан гэж бодож байсан боловч хожим нь Дэвидсон яаралтай орон сууцны уулзалтад оролцох ёстой байсныг олж мэдсэн ба орон гэргүй эр түүнд мэдэгдэхийг хүссэн боловч утсандаа нэгжгүй байжээ. Дэвидсон үүнийг нөхөж, маргааш буюу Мягмар гарагт цагтаа ирсэн байна. Мөн энэ удаад тэрээр түүнийг ажилд авах нь зөв шийдвэр байсан гэдгийг Миннст нотолжээ.

Миннс нэмж хэлэхдээ ‘Тэр хүртэх ёстой амралтаа авч байгаа. Түүний өнгөрсөн үе миний санааг зовоодоггүй. Би зөвхөн түүнийг  урагшлаасай, сайхан амьдралтай байгаасай л гэж хүсч байна. Хүмүүс ийм байдалд хэрхэн хүрснийг би үргэлж сонирхдог байсан. Би түүнтэй ярихад тэр үнэхээр сайхан залуу шиг санагдсан. Би түүнээс ‘Хэрэв хэн нэгэн танд ажил санал болговол та ажилд орох уу?’ гэж асуухад тэр 1000 хувь нь орно гэж хэлээд би түүнийг ажилд оруулсан. Энэ нь зөвхөн ажлын тухай биш юм. Түүнээс өөр юу гарч болох нь гайхалтай санагдсан юм.

Ньюкаслаас гаралтай Дэвидсон “Би үнэхээр азтай юм шиг санагдаж байна. Хэдхэн хоногийн өмнө би гудамжинд сууж хоол идэх мөнгө олох гэж хичээгээд гуйлга гуйж байсан, одоо ажилтай болж, байр хайж байгаа гээд боддоо. Энэ үнэхээр гайхалтай байсан. Үүнээс өөр сайхан боломж гэж байхгүй гэж бодож байгаагаа илэрхийлжээ. Үнэхээр сайхан сэтгэлтэй залуу байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button