Болсон Явдал

Усанд орох болгондоо уянгын дуу тавьж, уйлаад байсан хөршдөө зориулж захидал бичсэн нь … Уг захидалд …

Усанд орохдоо дуучин Аделийн уянгийн дуунуудыг сонсон уйлж байсан нэгэн хүү, өөрийгөө өрөвдөж байсан нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч тэрээр хөршийнхөө сайхан захидалаас урам авсан тухайгаа цахим орчинд хуваалцжээ. Зарим өдрүүдэд бид шүршүүрт орж байхдаа баяртай, жаргалтай дуу сонсдог ч бусад өдрүүдэд Аделийн гунигтай дуунуудыг сонсож, хуучин дурсамжаа бодон уйлах үе ч бишгүй гардаг. Гэхдээ хөршүүд сонсвол юу болох вэ? Сүүлийн үеийн байрнууд дэндүү нимгэн ханатай шүү дээ.

Бидний мэдэж байгаагаар нэгэн эрийн хөрш, түүнийг усанд орж байхдаа хайрын дуу сонсон уйлж суугааг сонссоныхоо дараа түүнд захидал бичиж өгчээ. Харри хэмээх эр Твиттертээ, өөрт нь өгсөн тэмдэглэлийг өөрийнхөө 2900-хан дагагчидтай хуваалцсан боловч, энэ бичлэг цахим орчинд маш хурдацтай тархжээ.

Тэрээр уг захидлаа тайлбарлан: ‘Та хөршийг маань намайг усанд орож байхад, Аделийн дуунуудад уйлж байхыг минь сонссон гэж бодож байна уу? Тийм үү эсвэл Үгүй юу?’ гэж бичжээ. 2017 оны 2-р сарын 12-нд Калифорниа мужийн Лос Анжелес хотод STAPLES Center-т болсон 59 дэх GRAMMY шагнал гардуулах ёслолын үеэр Адель тайзан дээр тоглолтоо хийв.

Тэмдэглэлд: ‘Сайн уу, энэ бүхэн хачин санагдахгүй байх гэж найдаж байна. Гэхдээ чи хэзээ нэгэн цагт уулзахыг хүсвэл, манай хаалгыг тогшоорой. Байрандаа хэн нэгнийг таньдаг байх нь таатай хэрэг шүү бас би нохойгоо шинэ хүмүүстэй танилцсан дээр гэж бодож байна.’ гэжээ.

Тэрээр үүний дараа ‘Энэ ямар хөөрхөн юм бэ? Би гарцаагүй хөрштэйгөө танилцахдаа таатай байх болно’ гэж бичжээ. Нэг хүн ‘Хөөх, энэ бол хөршийн чинь хийж болох үнэхээр сайхан зүйл байна’ гэж бичсэнчлэн, хүмүүс энэ захианд их дуртай байгаагаа илэрхийлжээ.

Бусад нь: ‘Нохойтой айл байна. Би тэнд хормын дотор л оччихмоор юм байна.’ гэжээ. Харин нэг хүний хувьд хөрш нь түүнд эрс ялгаатай захиа түүнд илгээжээ. Тэрээр: ‘Надтай хэзээ ч битгий холбогдоорой’ гэсэн сүүлчийн захиас илгээсэн байсан. Би түүний хариуг нийтлэхгүй.’ гэж сэтгэгдэл хэсэг дээр хуваалцажээ.

Таны хөрш уянгын дуу сонсож, шүршүүртээ yйлаад байвал та юу хийх вэ? Дээрх хөрш шиг эелдэг захиа бичиж найзууд болохыг уриалах байсан уу?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button