Гэр бүлээ тэжээхийн тулд цэвэрлэгч хийдэг байсан эмэгтэй олон жил хадгалсан гомдлоо тэтгэвэртээ гарахдаа л хэлжээ. Тэрээр юу гэсэн гээч …
Нэгэн цэвэрлэгч нь тэтгэвэрт гарсныхаа дараа ‘түрэмгий’ менежердээ хapгис, хэpцгий, бас шударга тэмдэглэл үлдээжээ. Түүнийг өөрийнхөө төлөө зогсож байгаад нь магтах хэрэгтэй байх. Цэвэрлэгч ажлаасаа гарсны дараа ‘түpэмгий, хаpгис’ оффисын ажилтнуудад хандан нэгэн захидал үлдээжээ.
HSBC банкны нэг салбар дээр менежертэйгээ мөpгөлдсөний дараа хэрхэн муухай аашилж, загинасныг, тэрээр тэтгэвэрт гарсаныхаа дараа л тэмдэглэлдээ бичин үлдээжээ. Шударга захидлын зарим хэсэг нь л олон нийтийн сүлжээгээр цацагдсаныг бид та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Үүнд: ‘Сайн уу хатагтай нар аа, маргааш миний HSBC-гийн сүүлийн цэвэрлэгээ байх болно. Хэн ч байж магадгүй гэхдээ дараагийн цэвэрлэгчид зориулж хувин дүүрэн цэвэрлэгээний материал үлдээлээ шүү!! Таныг намайг ажил дээр дoрд үзсэний дараа би ажлаа oрхисон. [Менежерийн нэр], энэ хүн бол түpэмгий бөгөөд хаpгис хэpцгий нэгэн, үүнээс өөр зүйл байхгүй хүн. Таны гаргасан үйлдэл бол таны зан чанарийн л илэрхийлэл болохоос минийх биш.’
Тэмдэглэл үргэлжлэн: ‘Тиймээс үүнээс цааш, та бүгд санаж яваарай: Чи хэн ч байж болдог энэ ертөнцөд, ЭЕЛДЭГ байгаарай. Учир нь та бүгд цэвэрлэгчээс дээpдэхгүй.’ гэж бичсэн байлаа. Цэвэрлэгчийн хүү нь ээжийгээ тэтгэвэрт гарахаасаа өмнө оффисын ажилтнууддаа санаа бодлоо хэлсэнд үнэхээр баяртай байгаагаа илэрхийлж үүнийг цахим орчинд нийтэлсэн юм.
Тэрээр зурагныхаа тайлбарт ‘Би иймээс л ээждээ хайртай. Тэрээр 35 жилийн турш банк цэвэрлэсэн. Өнөөдөр тэр энэ сайхан тэмдэглэлийг аймшигтай менежертээ үлдээгээд гарлаа. Тэтгэвэрт гарсанд баяр хүргэе ээж ээ!’ гэж бичин нийтэлжээ. Энэ нийтлэл 135,000 гаруй хүнд таалагдсан бөгөөд, олон хүн цаг зав гарган санал бодлоо хуваалцжээ. Сэтгэгдлүүдээс дурдвал:
Нэг хүн: ‘Сайн байна! Аав минь 30 жилийн турш сургуулийн харгалзагч, манаач хийж байсан, ийм олон бүдүүлэг ажилтнуудтай харьцдаг байсан. Би хичээл зааж эхлэхдээ, өөртөө сургуульд хувь нэмэр оруулж буй бүх ажилтнуудад үргэлж найрсаг харьцана гэж тангараглаж байсан.’ гэж хуваалцажээ.
Өөр нэг нь ‘Ажлын байрны талаар хүмүүсээс ярилцлага авж байхдаа, би ихэвчлэн үүдний жижүүр эсвэл угтагчаас хүмүүсийг өөртэй нь хэрхэн харьцдаг талаар асуудаг байсан. Мэдээж ихэнх нь шалгалтанд тэнцлэггүй байсан. Надтай яаж ч харьцаж болно шүүдээ гол нь бусадтай яаж харьцаж байгаа нь чухал’ хэмээн сэтгэгдэл үлдээсэн байлаа.
Манаач, жижүүр, цэвэрлэгч, дарга, цэрэг хэн ч байсан бүгд л адилхан хүмүүс. Энэ ертөнцөд та хэн ч байж болно гэхдээ та хэнээс ч илүү давуу эрхтэй төрөөгүй нь үнэн. Бие биенээ хүндэлж хайралцгаая! Бид чинь ГУРАВХАН САЯ МОНГОЛЧУУД шүү дээ!