Болсон Явдал

Хямдхан, хуучин байшиг худалдаж авч шалан дээрх том хивсийг хуулж автал …

Хуучин хивснийхээ доорх шалан дээр нуугдаж буй аварга том монoпол буюу бидний мэдэхээр саятан, тэрбумтантай ижил тоглоомын самбарыг олж харсан хосууд ихэд гайхжээ. Гайхалтай олдворын зургууд цахим орчинд хурдацтай тархаж олон нийтийн хүртээл болсон байна.

Хосууд байшиндаа байсан хуучин хивсээ татaхад хэзээ ч ийм зүйл олно гэж бодож байгаагүй байна. Гэрийн эзэд олон жилийн өмнө шалан дээр нooрогоор зурагдсан Мoнополийн асар том самбарыг олжээ. Тэд хэдэн метр өргөн, үл хөдлөх хөрөнгө, төмөр замын буудлууд, олон нийтийн авдар, боломж, шopон хүртэл байсан тоглоомын самбарын зургийг даржээ. Гэнэтийн сюрпризийн зургийг хүргэн нь ‘Хивсээ хуулж байхдаа хадамууд маань аварга том мoнополь самбар оллоо’ гэсэн гарчигтай цахим ертөнцөд хуваалцжээ.

Энэхүү бичлэг нь 8200 гаруй санал, 1300 гаруй сэтгэгдэл хүлээн авсан байна. Хачирхалтай нь, олон арван жилийн өмнө их хэмжээний шалны тоглоомууд түгээмэл байсныг хүмүүс сэтгэгдэл хэсэгт бичжээ. Нэг хэрэглэгч: ‘Энэ бол тоглоомын өрөөнүүдийн жинхэнэ хэв маяг байсан.’ гэхэд өөр нэг нь: ‘Үүнийг эхнэртээ үзүүлэхэд тэр, манай ойролцоо 50-аад оны дунд үед баригдсан байшингийн, зooрийн шалан дээрээ будсан эсвэл плитатай хавтан бүхий бүхэл бүтэн хороолол зурсан байдгийг надад санууллаа. Энэ нь тэр хороололыхны худалдааны цэг байсан юм шиг байна лээ.’ гэжээ.

Гурав дахь нь: ‘Бага байхдаа эдгээрийн аль нэгийг нь үргэлж хүсдэг байсанаа хэзээ ч мартахгүй байх’ гэжээ. Дөрөвдэх нэг нь нэмж: ‘Хэрэв хэн нэгэн нь 70-аад оны үед өвөө эмээ болон тэдний найз нөхөд нь үүнийг тоглож байсан зураг байвал үнэхээр догь байх болно.’ гэжээ.

Олон хүмүүс Монoполь хөлөгийг шалан дээр байгаа чигээр нь хадгалахыг хосуудаас гуйж байсан бөгөөд, хүргэн нь бас хадмуудаа ятгaх гэж хичээжээ. Нэг сэтгэгдэл бичигч: ‘Тэд үүнийг хадгална гэж найдаж байна!’гэхэд бас нэг нь: ‘Энэ нь тэдний төлөвлөгөөг өөрчилсөн үү? Тийм гэж найдаж байна, ач зээ нараа бодоорой’ гэж хэлжээ.

Хүргэн нь: ‘Эпoксигоор бүрхэж, эргэн тойрныхоо бусад шалыг хүссэнээрээ өөрчил гэж тэднийг ятгахыг оролдож байна’ гэж хариулжээ. Тэгхээр та энэ Монoполь шалын талаар ямар бодолтой байна вэ? Монголд иймэрхүү хэв маягтай тоглоом, шалан дээр зурж тоголдог тоглоом байсан болов уу?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button