Болсон Явдал

17 настай гэр оронгүй хүү хичээнгүйлэн суралцсны эцэст 17 их сургуулиас тэнцсэн гэсэн захиа авчээ

17 настай ахлах сургуулийн сурагч, хэцүүхэн амьдралыг туулсан хүү, 17 өөр коллежид тэнцсэн байна. Дилан Чидик нь гурван ах дүүгийн ууган нь бөгөөд аавгүй өссөн бөгөөд нэгэн цагт орон гэргүй байжээ.

Түүний гэр бүл олон жилийг гудамжинд өнгөрөөж, орон гэргүй байдлыг даван туулахын төлөө тэмцэж байв. Гэр бүлийнхэн маань эмзэг байгааг харах, бусдаас тусламж хүсэж эхэлсэн нь үндсэндээ миний хэзээ ч ийм амьдралыг дахиж туулахгүй гэсэн хүсэл эрмэлзлийг бий болгосон юм гэж Чидик хэлэв.

Түүний ээж Хадин Филлип ашгийн төлөө бус байгууллагийн эмэгтэйчүүдэд тусалдаг хүмүүстэй холбоо тогтоож, гэр бүлээ орох оронтой болоход нь туслаач хэмээн хүсчээ. Санхүүгийн хувьд хэцүү байсан, бид гэр оронгүй болсон гэж Диланы ээж Хадин Филлип хэлэв.

Эмэгтэйчүүдийн төсөл гэх нэгэн үйл ажиллагаа явуулдаг газао буюу тэдэнд тусалсан байгууллагатай хамт ажилладаг Роузаннгэх ажилтан Маззео Филлипийн талаар: Тэр хүүхдүүддээ туслахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийдэг маш сайн ээжийн гайхалтай, тод жишээ юм хэмээн хэлжээ.

Дилан: Өөрийгөө тэнд тавьсан нь ээжийгээ хэрхэн хөдөлмөрлөж байгааг харах нь намайг дахиж хэзээ ч ийм байдалд оруулахгүй гэсэн шийдвэрийг улам бүр нэмэгдүүлсэн гэж хэлэв. Сургуульд сурч, ахлах ангийнхаа ерөнхийлөгч болсон Дилан 20 сургуульд өргөдөл гаргаснаас 17 сургуулиас тэнцсэн гэх бичиг авчээ.

Дилан коллежид суралцаж байгаа түүний гэр бүлийхний анхны гишүүн болжээ. Би маш их шийдэмгий байх ёстой байсан. Чи ийм амжилтанд хүрэхгүй гэж хэлэх хүмүүс цөөнгүй байсан. Би эдгээр тэнцсэн гэх бичгийг авснаар миний хэлж байсан зүйлийг хийж, би үүнийг хийж чадна, би үүнийг хийх болно гэдгээ баталсан юм гэжээ.

Битгий шалтаг тооч. Чамаас хүнд амьдралтай хүмүүс шалтаг тоочилгүй, өдөр, шөнөгүй ажилласаар, сурсаар, хөдөлмөрлөсөөр л байна. Зорилгоо тодорхойлоод түүнийхээ төлөө хичээгээрэй!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button