Болсон Явдал

Дуртай амттанаа дүү нараасаа нуухын тулд ‘залгуур’ шиг харагддаг маш нууц шүүгээ хийсэн бүсгүй

Эмэгтэй дуртай амттанаа нуухын тулд хэвийн гүйдэлтэй ажилладаг залгуурын яг хажуудах ‘залгуур’ шиг харагддаг нууц шургуулганд хийж нуужээ. Гэхдээ үзэгчид түүнийг аль залгуур нь хyyрамч болохыг мартвал, энэ нь aюултай байж магадгүй гэж хэлжээ.

Гэрийнхэнээсээ дуртай амттанаа нуухын тулд, энэхүү эмэгтэй нууц шургуулгаа олон түмэнд дэлгэн харуулсан боловч үзэгчдэд тийм ч их таалагдсангүй. Их Британид байрладаг TikTok хэрэглэгч, Хэтти шургуулгыг зөвхөн түлхүүрээр л онгойдог болгож хувиргажээ.

Энэхүү бичлэгийг 3.8 сая гаруй хүн үзсэн бөгөөд бүсгүй энэ нууц шүүүгээндээ Oreo жигнэмэгээ л нуух гэж хийсэн гэдгээ хэлжээ. Бичлэгт бүсгүй шууд л залгуурлуу түлхүүр хийж байгаа харагдах боловч бүсгүйг залгуурыг татахад хүмүүсийн бодоол тэр даруй өөрчлөгдөж, зүгээр л нууц шүүгээ болохыг нь харжээ.

Тэрээр хэлэхдээ: ‘Ийм зүйл байдгийг зүгээр л харуулах гэсэн юм. Одоо миний Ореог хэн ч хyлгайлж чадахгүй.’ гэжээ. Асуудлыг улам хүндрүүлж, хүмүүст таалагдахгүй байгаа нь, Хэтти нууц шургуулгыг жинхэнэ залгуурын яг хажууд байрлуулсан явдал юм.

Зарим үзэгчид үүнийг ухаалаг заль мэх гэж нэрлэсэн боловч, олон хүн түүнийг түлхүүрийг жинхэнэ залгуурт хийчихвий гэж санаа зовж байв. Нэгэн эр: ‘Бүх а.р.хинуудаа нуух нь гайхалтай газар байна!’ гэж бичжээ. ‘Энэ бол миний найзуудаасаа нуух хэрэгтэй зүйл’ гэж хоёр дахь нь нэмж хэлэв. Харин зарим нь Хэттиг залуу үзэгчиддээ үүнийг гэртээ туршиж үзэхгүйн тулд анхааруулга өгөх ёстой байсан гэж хэлжээ.

Нэг нь: ‘Та буруу залгуурыг онгойлгох хүртэл энэ бүхэн хөгжилтэй, тоглоом болох байх.’ гэхэд өөр нэг нь ‘Чи яагаад ингэнэ гэж? Хүмүүс өөрстөд нь байгаа юм болов уу гэж шалгаад үзчихэж магадгүй юм’ гэж анхааруулж хэлэв. Гурав дахь нь: ‘Би үүнийг туршиж үзсэн. Тэгээд би тoгoнд цoхиyлсан…’ гэж бичжээ.

Хэтти дараа нь Ebay-гээс 25 фунтаар худалдаж авсан хууpамч шургуулга гэж сэтгэгдлүүддээ бичжээ. Түүнчлэн, хэрэв бусад хүмүүс нууц шүүгээнд ямар нэгэн цахилгаан хэрэгсэл залгах гэж оролдвол энэ нь ажиллахгүй гэсэн байна. ‘Та үүнийг Ebay эсвэл Amazon дээрээс онлайнаар худалдан авах боломжтой. Энэ бол ердийн залгуур биш, та үүнийг туршиж үзвэл ажиллахгүй.’ гэж тодpуулга өгчээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button