Болсон Явдал

Хорт хавдартай бяцхан охины сүүлийн хүсэл царайлаг сувилагч залуутай ‘хөөрхөн’ хурим хийхийг хүсчээ

Бяцхан охины мөрөөдлийг биелүүлэхийн тулд түүний эргэн тойрон дахь бүх хүмүүс цугларч байгааг харах үнэхээр сайхан байлаа.  4 настай Эби охин хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан юм. Түүнд эмнэлгийн сувилагч Мэтт Хиклинг маш их таалагджээ. Мэтт охиныг бүтэн жил асарчээ. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй залуу.

Нэгэн  өдөр Эбби ээжтэйгээ эмчилгээ хийх гэж ирэхдээ дуртай сувилагчтайгаа мөрөөдлийнхөө хуримыг хийхийг хүсдэг гэж хэлэв. Мэтт үүнийг сонсоод ихэд гайхсан боловч дараа нь охины мөрөөдлийг бодит болгохын тулд бүх хүчээ дайчлан гэнэтийн бэлэг барьжээ. 24 цагийн дотор эмнэлгийн ажилчид хурим хийхэд хэрэгцээтэй бүх зүйлээр хангаж өгч тусалжээ.

Эбби цагаан өнгийн даашинз өмсөж харин  Мэтт хар өнгийн хослол  өмссөн байв. Бяцхан Эббигийн хуриман дээр цагирган бялуу хүртэл бэлджээ. Тэр ч байтугай тод ягаан өнгийн тоглоомон машин хүртэл байсан. Мөн ‘Саяхан гэрлэсэн’  гэсэн тэмдэг машин дээр суулгаж өгсөн байлаа.

Мелодия төвийн ажилтнууд хуримын ёслол дээр хонх дуугаргахад Эббигийн ээж түүнийг коридороор хөтлөн алхав. Хоёр сувилагч сүйт бүсгүйн гэрч болжээ. Нэг сувилагч Эббигийн өмнө явж сарнайн дэлбээ цацаж өгчээ.

‘Охин үнэхээр өхөөрдөм байсан’ гэж Мэт хэлэв. Эббигийн эмч, доктор Женнифер Пирс  ‘Бид өнөөдөр Мелодия төв дээр Мэтт, Эбби нарын гэрлэлтийг гэрчлэхээр цугларлаа’ гэж хэлэв. Үүнийг сонсоод бүгд инээмсэглэлээ. Мэт ‘Чи надтай гэрлэх үү?’ гэхэд Эби ‘Мэдээжийн хэрэг би тантай гэрлэх болно’ гэж хариулсан нь үнэхээр хайр татам байлаа. Ингээд тэд гэрлэжээ.

Тэд дараа нь саяхан гэрлэсэн гэсэн бичигтэй тоглоомон машинд суужээ. Тэдний бөгж чихрэн бөгж байсан гээд боддоо үнэхээр эгдүүтэй биш гэж үү. Үүний дараа тэд саяхан гэрлэсэн гэсэн бичигтэй машинаараа коридороор зугаалжээ. Тэд бялуугаа зүсэн бие бидээ өгч, тэнд ирсэн хүмүүст ч мөн тараажээ. ‘Миний амьдралын хамгийн сайхан өдөр’ гэж охин чин сэтгэлээсээ инээмсэглэн хэллээ.

Мэтт болон бусад ажилтнууд энэхүү онцгой өдрийн дурсамж охины сэтгэл санааг нь дээшлүүлнэ гэж найдаж байгаагаа хуваалцжээ. Бяцхан охин одоогоор цусны хорт хавдартай байгаа бөгөөд охины эмчилгээ тийм ч сайнгүй байгаа учраас эмнэлгийхэн болон охины ар гэрийхэн охины хүсэл бүрийг сүүлийн хүсэл мэт хүлээн авч чадах ядахараа биелүүлж байгаа байна. Бяцхан охин эрүүл энх болж, ижий аавдаа энэрэлтэй, ухаалаг охин болоорой гэж хүсье!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button