Болсон Явдал

8 настай охин маш ховор тохиолддог тархины хорт хавдартай тэмцэж , шинэлэг аргуудыг бүгдийн туршиж сайхан мэдээ ….

Ховор тохиолддог хорт хавдраар шаналж байсан ч бяцхан охин итгэл найдвараа хэзээ ч гээгээгүй юм. Энэ охин анх удаа эдгэршгүй хорт хавдрын хэлбэрийг ялан дийлжээ. Харамсалтай нь дөрвөн сар бүрэн эдгэрсний дараа бяцхан зоригтой охин үүнтэй дахин тyлалдах чадваргүй болж нoйрcов.

2011 оны 6-р сард Клаудиа Буркиллд тархины мэс засалд орох боломжгүй гэж оношлогджээ. Энэ бүхэн Клаудиа дөнгөж таван настай байхад эхэлсэн юм. Түүний гэр бүл амралтанд явж байхад ээж нь Клаудиагийн нүдийг өөр болсон байхыг анзаарав. Дараа нь охины бие муудаж эмнэлэгт очжээ. Эмч нар түүний тархины төв хэсэгт хавдар байгааг олж мэдэн эцэг эхэд нь дуулгажээ.

Клаудиа эмчилгээ хийлгэж эхэлсэн ч бяцхан охин нь  эдгэршгүй өвчтэй болсон тул гэр бүлийнхэн бүгдээрээ маш их шаналж байв. Эмч охинд богино хугацаа үлдсэн байна гэсэн харамсалтай мэдээг дуулгажээ. Гэхдээ энэ бяцхан охин үүнтэй тэмцсэн юм.

Эмч нар Милан Протокол хэмээх Италийн эмчилгээг охинд туршиж үзэхээр шийджээ. Үүнд 44 удаа рентген шинжилгээ, түүний насны хүүхдэд хийж байсан химийн эмчилгээний хамгийн өндөр тун байсан юм. Эмч нар хорт хавдрын үр нөлөөг зогсоож чадсан бөгөөд охин эдгэрснийг гэрийнхэнд нь мэдэгджээ.

Ноттингемийн их сургууль охины гэр бүлд туслахын тулд гэр бүл нь хэдэн зуун мянган паунд стерлинг өгчээ. Гурван жилийн турш тэмцсэний  дараа охины ээж Андреа гайхалтай мэдээ сонсжээ. Баярласан ээж ‘Би сая амьдралынхаа хамгийн сайхан мэдэаэнүүдийн нэгийг сонслоо’ гэв.

Хүүхдийн хавдрын зөвлөх эмч Дофи Софи Вилн ‘Клаудиа 3 жилийн турш хэцүү өвчинтэй тэмцэлдэж ялан дийлсэнд би баяртай байна’ гэжээ. Түүний хамгийн сүүлийн MRI шинжилгээнд хавдрын шинж тэмдэг илрээгүй юм. Гэхдээ энэ бол түүхийн төгсгөл биш юм. Харамсалтай нь 3 жилийн турш үргэлжилсэн удаан тyлaлдааны дараа охин т.а.а.лал т.ө.гсжээ. Хэдий xopт хавдарыг даван туулсан ч бурханд охин хэрэгтэй байсан бололтой.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button