Болсон Явдал

Төрсөн ижий аавдаа xaягдaж aмьтанд хaмраа хaзуулсан бяцхан охиныг өргөж авсан сайхан сэтгэлт эмэгтэй

Энэ бол Энэтхэгээс ирсэн хоёр бяцхан охины гайхалтай түүх юм. Гайхалтай нь тэднийг сайхан сэтгэлтэй Америк эмэгтэй өргөж авсан бөгөөд түүний энэрэнгүй сэтгэл нь тэдний амьдралыг өөрчилсөн юм. Огайо мужийн Цинциннати хотын багш Кристен Уильямс гэрлэх сонирхолтой байгаагүй учраас тэрээр ганц бие ээж болохоор шийдсэн байжээ. Тиймээс хүүхэд өргөж авахаар болжээ.

Тэрээр Энэтхэгээс хүүхэд үрчилж авахаар болов. Хүүхдүүдийн зураг үзэж байтал нэгэн зүрх шимшрэм зураг харсан нь түүнийг ямар ч эргэлзээгүйгээр өөртөө татсан юм. Тэр дундаас нэг охин онцгой санагджээ. 5 настай Мунигийн царайн дахь сорвиийг харахад түүний зүрх сэтгэл хайраар дүүрсэн гэдгээ сайхан сэтгэлтэй эмэгтэй хожим хуваалцсан юм. Охин нүүрний гажигтай тул эмчлэх боломжгүй гэсэн оноштой байлаа.

‘Би тэр даруй энэ бяцхан охинд хүчтэй татагдснаа мэдэрсэн. Юу надад ингэж нөлөөлснийг мэдэхгүй ч бид хамтдаа байх ёстой гэдгийг мэдэрсэн’ гэж тэр хэлэв. Кристен Мунийг 2013 онд өргөж авсан ба Кристен тэр жилдээ хоёр дахь өргөж авах охиноо олжээ.

Бяцхан охин Роопаг хoгийн цэгээc хүмүүс oлжээ. Тэр сорвитой байсан тул хүмүүс түүнийг өргөж аваагүй байсан гэдгийг сонсжээ. Цaгдаа нар бяцхан охиныг олж түүнийг ү.х.л.э.э.с аварчээ. Кристен түүнийг хараад охиноо болгохыг хүссэн гэж хэлжээ.

Охид эхэндээ маш ичимхий, дуугай байсан. Удалгүй хоёр охин сайн найзууд болжээ. Тэд Америк дахь шинэ амьдралдаа дасаж эхэллээ. Кристен охидод сэтгэлийн шаналал бүхий өнгөрсөн түүхийг ардаа орхиход тусалж, гэрэлт ирээдүйг хамтдаа бий болгоно гэдэгтээ бат итгэлтэй байлаа. Хайр энэрэл сэтгэлийн шархыг эдгээдэг шүү дээ.  Сайхан сэтгэлтэй маш их хичээж олон эмё, эмнэлгээр явсны ачаар эцэст нь бяцхан охин хагалгаанд орж өөрчлөгдөх боломжтой болжээ.

Түүний харцыг хараач, аль хэдийн өмнөх хэцүү бүхнээ мартаж шинэ амьдралдаа дасан жаргалтай байгаа харагдаж байна. Сайх сайхан бүхнийг түгээцгээе.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button