Болсон Явдал

Эмч нар сиамийн ихэр охидыг ердөө 3 хоног амьдарна гэж хэлсэн ч одоо тэд 16 нас хүрчээ

Энэхүү нийлсэн ихрийг 3 хоног амьдарна гэж эмч нар хэлж байсан. Гэсэн ч тэд амьд үлдсэн бөгөөд одоо 16 нас хүрээд байна. Тэд өөр өөр зан чанартай бөгөөд хамтдаа өдөр бүрийг хамгийн сайхнаар өнгөрүүлэхийг зорьдог байна. Тэдний ээж Норма 13 долоо хоногтой жирэмсэн байхдаа ихэр хүүхэд тээж байгаагаа мэджээ. Нэг сарын дараа эмч тэднийг хоорондоо нийлсэн биетэй гэдгийг мэдэж хэлжээ. 2015 оны 6-р сард охид төрөхөд тэднийг ердөө гурван өдөр амьдрах болно гэж хэлжээ.

Лупита, Кармен Андраде нар Мексикийн Веракруз хотод төрсөн. Эцэг эх нь АНУ-ын эмч нар охидыг нь салгахад тусална гэж найдаж охидоо 2 настай байхад нь АНУ-д эмчилгээний визээр зорчихоор шийджээ. Гэхдээ эрсдэл АНУ-д Мексикт байсантай ижил байв. Кармен (зүүн талд) , Люпита (баруун талд) 2  настай байхдаа.

Ихэнх нийлсэн ихрүүд төрснийхөө дараахан н.а.с б.а.рдаг боловч эдгээр охид өнөөдрийг хүртэл зоригтой тэмцэж байгаа бөгөөд одоо 16 настай. Тэд цээжний болон аарцаг, нуруу нь нийлсэн. Тэд хавирга, элэг, цусны эргэлтийн систем, хоол боловсруулах э.р.хтэн болон н.ө.хөн ү.р.жихүйн нэг э.р.хтэнтэй. Тэд тус бүрдээ хоёр гартай боловч нэг хөлтэй бөгөөд Кармен баруун хөлөө, зүүн Лупитагаа удирддаг.

Охидыг ердөө гурван өдөр амьдарна гэж тооцоолж байсан боловч эмч нарын бодсоноос өөрөөр эргэв. Эмч нар энэ нь хэтэрхий эрсдэлтэй гэж хэлж байжээ. Ихрүүд өөрсдийгөө нэг бие гэж үздэг. Эцэг эх, эмч нар салгах хагалгааны талаар ярихад Лупита, Кармен нар ‘Та нар яагаад биднийг салгахыг хүсээд байгаа юм бэ?’ гэж асуудаг гэнэ. Энэ нь тэдний хувьд биеийг нь хоёр хэсэг болгон хуваасан гэсэн үг шүү гэжээ.

Лупита, Кармен нарыг жаахан байхаас эхлэн физик эмчилгээнд хамруулсан. Ингэснээр тэд хөлөө хэрхэн ашиглах болон сууж босохыг сурсан. Тэд 4 настай байхдаа хөлд оржээ.

Охид хэрхэн тэнцвэртэй алхах болон хамтдаа аливаа зүйлийг хийхийг сурсан. Тэд хэдийгээр ихэр ч гэсэн өөр өөр зан чанартай. Кармен сургуульдаа онц сурдаг мөн сэргэлэн цовоо, нийтэч байхад Лупита даруухан, удаан уншдаг. Кармен нүүрээ будах дуртай, харин Лупита гадаад төрх байдалдаа тийм ч их санаа зовдоггүй.

Ихэнх өсвөр насныхантай адил тэд ч гэсэн хичээлийнхээ хажуугаар дугуйланд явдаг. Тэд  төгөлдөр хуураар хичээллэдэг. Хэдийгээр төгөлдөр хуур тоглох амаргүй байсан ч тэд хоёулаа дардаг байна. Кармен баруун гараа ашигладаг байхад Лупита зүүн гараа ашиглаж төгөлдөр хуур дардаг. Дадлага хийснээр тэд бие биентэйгээ зохицож сурчээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button