Болсон Явдал

8 настай хүү ээждээ мөрөөдлийн байшинг нь худалдаж авч өгөхийн тулд өөрөө нарийн боов хийж зарж эхэлжээ

Энэ бяцхан жаал хүү өнгөрсөн оны 7-р сард дөнгөж 8 настай байхдаа өөрийн нарийн боовны бизнесээ нээсэн гэвэл та итгэх үү?. Тэр  гарааны бизнес эхлүүлэх том шалтгаантай бөгөөд үйлчлүүлэгчдээ татах амтат нууц жортой хүртэл болоод амжжээ. Жален Бейли Калифорнийн Фресно дахь байрнаасаа жигнэмэгийн бизнес эрхэлдэг ухаалаг хүү. Тэрбээр ганц бие ээжтэйгээ хамт жижигхэн түрээсийн байранд амьдардаг. Хүү ээждээ байшин худалдан авч өгөх нь түүний хүсэл мөрөөдөл бас хамгийн том зорилго нь гэлээ. Тиймээс тэрээр мөрөөдлөө биелүүлэхийн тулд талх нарийн боовны бизнес эрхлэхээр шийдсэн гэнэ.

‘Би байшинтай болохын тулд маш их мөнгө хуримтлуулахыг хүсэж байна. Би ээжийгээ аз жаргалтай байлгахыг хүсдэг’ гэж Жален хүү хэлэв. Хүүгийн ээж шинэ байшин худалдаж авахыг мөрөөддөг. Жалены ээж бизнесийн чиглэлийн мэргэжилтэй. Тиймээс тэр хүүдээ багаас нь мөнгөний менежмент, бизнес эрхлэлтийн талаар зааж өгчээ.

‘Ээж минь надад өөрийн гэсэн бизнестэй болоход минь түлхэц өгсөн’ гэж Жален хэлэв. Ээж нь түүнийг 2019 он хүртэл гэрийн сургуульд явуулсан. Ээж хүүдээ талх нарийн боов хийхэд нь тусалдаг. ‘Би 18 наснаасаа хойш жижиг бизнестэй байсан тул хүүдээ үүнийг зааж өгсөн. Хэрэв тэр өсч том болоод бизнес эрхлэгч болохыг хүсэж байвал энэ нь түүнд маш сайн туршлага болох болно’ гэж хүүгийн ээж хэлэв.

‘Миний ээж бол хамгийн сайн ээж. Тэр үнэхээр гайхалтай’ гэж Жален хэлэв. ‘Би хүүдээ сайн сайхан бүхнийг хүсдэг.  Би хүүгээ 100 хувь дэмждэг. Би үргэлж  түүний талд байх болно гэж хүүдээ хэлдэг’ гэж хүүгийн ээж Махан хэлэв.

Жален жигнэмэг болон амттан хийх дуртай. Тэрээр үйлчлүүлэгчдээ амттангаа идэхдээ сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэг гэлээ. Тэрээр хэд хэдэн туршилт хийсний дараа  сайхан амттанаа үйлчлүүлэгчдэд зардаг болжээ.  Хүмүүс түүний жигнэмэгт үнэхээр дуртай гэнэ шүү.

Дэндүү ухаалаг, сайхан сэтгэлтэй хүү юм. Хүүгийн ээж чч мөн адил маш нээлттэй, ухаалаг эмэгтэй гэдэг нь илт. Хүүгээ ямар нөхцөлд дэмжиж, урамшуулж, зааж, тусалж байна гэдэг үнэхээг бахархууштай. Ээж, хүү хоёрт сайн сайхан бүхний дээдийг хүсэе!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button