Болсон Явдал

Хүүхдээ ч, амьдралаа ч нуруундаа үүрээд тасралтгүй ажиллаж, хичээж буй дaйчин эмэгтэй

Теннеси мужид зөөгч хийдэг эмэгтэй хүүхдээ нуруун дээрээ үүрч ажиллаж байхыг хүмүүс хараад түүнийг магтаж эхэлжээ. Энэ зургийг Келли Жентри Ноксвиллээс баруун өмнө зүгт 1000 орчим оршин суугчтай хотын Гринбэк хоолны газарт даржээ. Жэнтри уг зургийг өөрийн фэйсбүүк хуудсандаа байрлуулж, түүнийг магтсан нийтлэл бичсэн байна.

‘Тэр хүүхдээ өдөржингөө үүрч ажил хийсэн. Тэр ямар гайхалтай хичээнгүй эмэгтэй вэ. Түүн шиг хүмүүс цөөхөн байдаг байх. Би түүгээр бахархаж байна’ гэж тэрээр бичсэн байв. ‘Би үүнийг зүгээр л нялх хүүхдээ үүрчихсэн явж байгаа үйлчлүүлэгч гэж бодсон. Гэтэл  тэр миний ширээн дээр хүрж ирээд захиалга авсан. Би үнэхээр гайхсан шүү’ гэж өөр нэгэн үйлчлүүлэгч хэлжээ.

‘Тэр өдөржингөө маш завгүй байсан. Зураг дарсныг ч анзаараагүй’ гэж нэг хүн хэлэв. Түүний хүүг Роди  гэдэг. Тэр 2 настай сэргэлэн хүү. ‘Хүү маань хүмүүстэй ярилцах дуртай. Тэр  үнэхээр хөгжилтэй шүү’ гэж зөөгч ээж Дотсон хэлэв. ‘Заримдаа ширээ арчиж, ашигласан халбага, сэрээг угаалтуур руу хийхийн тулд хүүгээ газарт тавих хэрэгтэй болдог’ гэж тэрээр хэлэв.

Дотсон хүүгээ хэд хэдэн удаа ажил дээрээ авчирж байснаа нуусангүй. Хүүгий нь харах хүн байхгүй үед тэр хүүгээ ажил дээрээ авчирдаг. ‘Би хүүдээ шаргуу хөдөлмөрч байхыг зааж сургахыг хүсдэг’ гэж Дотсон хэлэв. Тэр үнэхээр сайн ээж юм. Өөрийгөө хэрхэн завгүй, хичээж ажиллаж байгаагаа хүүдээ харуулан үлгэрлэн ухааруулахыг хүсдэг гэдгээ бидэнтэй хуваалцлаа.

Дотсон амьдралын төлөө тэмцдэг дайчин эмэгтэй. Ажил нь их ачаалалтай байсан ч үүнийг инээгээд л даван туулдаг. Түүний зураг интернэт дээр тавигдахад маш олон хүн түүнийг мэддэг болсон байна.

Манайд ч бас ийм зоригтой, сайн өрх толгойлсон ээжүүд, эмэгтэйчүүд маш их. Нэг нэгнээ урмаар тэтгэж амьдарцгаая. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button