Болсон Явдал

Гаргүй төрсөн 7 настай охин гайхалтай бүжигчин болж олон хүнийг урам зоригоор тэтгэж байна

Кристианн, Жереми нар 2 настай Софигийн зургийг харахад Софи тэдний нүдэнд туссан байна. Тэд огтхон ч эргэлзэлгүй охиныг өргөж авчээ. Мөн нэг зүйлийг анзаарав. Охин гаргүй байв. Юта мужийн Херриман хотын иргэн Кристианн, Жереми Грин нар Софиг өөр нэг залуу охин Лексигийн хамт өргөж авчээ. Ямар агуу сэтгэл вэ…

Түүнийг  Хятад улсаас АНУ дахь шинэ гэртээ хос авчирчээ. Хоёр охин хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй байсан ба Софи гаргүй, хөдөлгөөн хязгаарлагдмал байхад эгч Лекси нь хараагүй байв. Уг нь тэд Лексиг үрчилж авахаар төлөвлөж байсан боловч Софигийн зургийг харсны дараа тэд дахин нэг хүүхэд үрчилж авахаар шийджээ.

Хэдийгээр Хятадын эрх баригчид нэгээс олон хүүхэд үрчлэхийг зөвшөөрдөггүй ч тэд хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй байсан тул хосуудыг хоёр хүүхэд үрчилж авахыг нь зөвшөөрчээ. ‘Тэд тусгай асрамжийн газарт байх хэрэгтэй байсан, гэвч Хятадад ийм асрамжийн газар байгаагүй. Тиймээс тэдэнд хэрэгцээтэй зүйл гэж үзжээ. Бид тэднийг өргөж авсандаа маш их баяртай байдаг’гэж хосууд хэлэв.

Хос Софиг хөлөө өдөр тутамдаа хэрхэн ажилуулдагийг хараад ихэд гайхаж байснаа хуваалцав.  Тухайлбал хоол идэх, зурах, үсээ самнах гэх мэт. ‘Бид түүнийг дөнгөж өргөж аваад удаагүй байхдаа Софид зайрмаг авч өгсөн. Би түүнд үүнийг өгөхөд тэр зүгээр л бяцхан хөлөөрөө үүнийг аваад бүгдийг нь өөрөө идэж эхэлсэн’ гэж Кристианне хэллээ.

Тэр үнэхээр гоё зурдаг. Софи хөлөөрөө бүх төрлийн ажлыг гүйцэтгэхэд нэлээд чадварлаг болж өссөн. Тэрээр одоо х.у.тга, сэрээ, савх зэргийг ашиглах боломжтой болжээ. Тэр бас үзэг ашиглан бичиж, шүдээ угааж, дугуй унаж чаддаг болсон байна. Тэр хуруугаараа маш сайн бичдэг. Тэр шүдээ угаадаг, үсээ самнадаг.

‘Софи үнэхээр гайхалтай бүжиглэдэг. Түүнийг энэ чиглэлээр ирээдүйд амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Тэр үнэхээр ухаантай, хичээнгүй, авьяаслаг, эелдэг охин’ гэж эцэг эх нь хэлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хоёрын хоёр хүүхэд Хятадаас үрчилж аван, өөртөө итгэлтэй болгон дэмжиж өсгөнө гэдэг үнэхээр гайхалтай!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button