Болсон Явдал

Хөгшин эр 57 жилийн хуримын ойгоороо эмнэлэгт хэвтсэн эхнэртээ хамгийн рoмантик бэлэг барьжээ

Хөгшин эр эмнэлэгт хэвтсэн эхнэртээ 57 жилийн хуримынхаа ойгоор хамгийн романтик гэнэтийн бэлэг барьсан юм. Тэдний ач охин тэдний хайрыг харуулсан энэхүү сэтгэл хөдлөм агшинг дарж авчээ. Жинхэнэ хайрын сэтгэл татам эдгээр гэрэл зургууд тэр цагаас хойш цахим ертөнцөд тархаж, олон мянган хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн байна.

Энэ хөгшин хос Жоржиа мужийн хөрш зэргэлдээ хотод өссөн бөгөөд тэд бага наснаасаа бие биенээ мэддэг байжээ. Дaйны дараа тэд гэрлэж, үүнээс хойш 57 жилийн ой хүртэл жил бүр хуримын ойгоо хамт тэмдэглэдэг байжээ. Зарим ойгоороо тэд хамтдаа ресторанд хооллож, дараа нь зугаалахаар явдаг байжээ. Заримдаа  гэртээ хооллохдоо ч сэтгэл хангалуун байдаг байжээ. Тэд  1 жилийн ойгоо Ромд тэмдэглэсэн бол 50 жилийн ойгоо Хавайд өнгөрөөжээ.

57 дахь ойгоор Жимийн эхнэр эмнэлэгт хэвтсэн тул хамт хооллож чадахгүй байдалд хүрчээ. Өвчтэй эхнэрийнхээ сэтгэлийг сэргээхийг Жим хүссэн нь ойлгомжтой. Аз болоход түүний гэр бүл гайхалтай санааг дэвшүүлжээ.

‘Хүүхдүүд маань эхнэртээ зориулж ямар нэгэн онцгой зүйл  хийх нь маш сайн байх болно гэж хэлсэн тул би үүнийг хийсэн’ гэж ноён Жим хэлэв. Хатагтай Рассел буюу эхнэр нь 45 хоногийн турш эмнэлэгт хэвтсэн байна. Түүнийг өрөөндөө нэлээд уйтгартай байхад нь түүний ач охид Рейд, Эммалин нар өглөө эрт хамтдаа байхын тулд эмээ дээрээ ирцгээжээ. Тэд эмээдээ нүүрээ будахад нь тусалжээ. Удалгүй хөгшин эр Рассел  хослол өмсөж, цэцгийн баглаа, шоколадтай өрөөнд нь гэнэт орж иржээ.

‘Миний эмээ эмнэлэгт хэвтэж байсан.  Тэдний 57 жилийн ой тохиож байгаа тул өвөө минь эмээд гайхалтай гэнэтийн бэлэг барьсан’ гэж Рейд эмээ өвөөгийнхөө зургийн хамт интернэт дээр хуваалцав. Үүнээс хойш уг бичлэг болон зураг Твиттерт 42,000 гаруй  хандалт цуглуулжээ. Хатагтай Рассел үүнийг хараад маш их гайхаж бас баярласан ажээ.

‘Эмнэлгийн орон дээр хэвтэж байхад нөхөр минь орж ирсэн. Тэр яг л өмнөх шигээ намайг инээмсэглүүлсэн. Нөхөр маань залуудаа өмсдөг байсан шигээ хослол өмссөн байсан’ хэмээн эхнэр нь хэлжээ. Энэхүү ойн баярын бэлэг нь хатагтай Расселыг үнэхээр баярлуулсан нь дамжиггүй.

Өвчтэй, зовлонтой бүхий л үед нь хажууд нь байж, инээмсэглүүлэхийг хүсэх нь л жинхэнэ хайр юмуудаа?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button