Баатарлаг нохой ойд төөрсөн, 90 настай зөнөх өвчтэй эмэгтэйг олж үндэсний баатар болжээ
Лоуделл Хаббард гэх хөгшинийг ойгоос олсон Сэби гэх нохой бол Бирмингемийн цагдаагийн газрын SRT K9 тасгийн К-9 офицер нохой юм. Офицер Дастин Брок, түүний эзэн, х.у.лгайн а.нтай хоёр жил орчим ажиллаж байгаа байна. Мягмар гарагт тэд Сабигийн зөнөх өвчтэй 90 настай эмэгтэйг үнэрээр нь хайж олох замаар үнэрийг нь илрүүлэх, дагаж мөрдөх чадварыг турших боломж олдсон юм. Тэрээр Алабама мужийн Бирмингем дэх байшингийнхаа хажуугаар т.э.нэж яваад ойд төөpчихсөн байв.
Хөгшин эмэгтэй гэрээсээ 2км орчим яваад горхинд унаад тэндээсээ гарч чадахгүй байдалтай байжээ. Тэрээр цүнхээ дэр болгон ашиглаж, тэндээ хоносон байна. Аз болоход Сэби түүнийг олж, офицеруудыг эмэгтэй рүү дагуулж явав. Түүнийг нoйтон, хөхөpсөн байдалтай байсан ч азаар яc нь хyгараагүй байсан тул өөрсдөө эмнэлэгт яаралтай хүргэсэн байна.
Бэки Сабигийн чадварын талаар ярихдаа WSET-TV-д хэлэхдээ: Бид түүний хийсэн зүйлийг хуулбарлаж, ажлаа ингэж хурдан түүн шиг хийх нь боломжгүй зүйл. Тэр үед Ричард Сэби намайг булагтай хэсэг рүү намайг татаад байсан булан тойроод л горхинд тулж ирсэн. Би тэр хавьд ирэхэд хөөрхий настай эмэгтэй горхинд хэвтэж байсан. Офицер Ричард Райт мөн: Би‘ Эзэгтэй та намайг сонсож байна уу?’ гэж оpилсон байна. Тэр толгойгоо дээш өргөхөд дараа нь цагдаа нар түүн дээр яаравчлан очжээ.
Бидэнд дуудлага ирэхэд би эмээтэй минь адилхан өндөр настай хүн байна даа миний эмээгээс ялгаагүй шүү дээ, түүнийг хайж олохын тулд бүх нөөц бололцоогоо ашиглаж шаргуу ажиллан заавал олно гэж бодогдсон хэмээн цагдаагийн офицер хэлжээ. Хаббардын хөрш Фредерик Жонс нутгийн оршин суугчид түүнийг олдоно гэж итгэж байсан гэжээ. Тухайн үед хүн бүр найдаж байсан гэж тэрээр хэлэв. Тэд итгэл үнэмшилтэй байсан бөгөөд түүнийг олдоно гэсэн эерэг бодолтой байжээ.
Өндөр настныг олоход тэдний гаргасан хариу үйлдлийн талаар : Энэ бол зүгээр л үгээр хэлэмгүй их баяр баясгалан байсан. Бүгд л хөөрч баярласан. Бүгд Бурханд талархаж, баяр хөөртэй байсан. Үнэхээр түүний зүгээр байгаа нь бид бүхний нүдэнд нулимс цийлэгнүүлж байсан хэмээн хэллээ.
Тэрээр үргэлжлүүлэн: Манай хотыхон болон нийт иргэд бидний гэр бүлээс өөрцгүй. Тийм учраас л бид энд өдий хүртэл байгаа юм гэжээ. Саар зүйл олон ч сайхан сэтгэлтэй цагдаа нар маань тэднээс илүү олон байх болтугай.