Болсон Явдал

Дэлхийн хамгийн анхны гаргүй таеквондогийн аварга болсон бүсгүй онгоцны нисгэгч гэвэл та итгэх үү?

Гаргүй амьдрал гэдэг үнэхээр хэцүү боловч энэхүү үлгэр дуурайлал болсон бүсгүй өөрийнхөө дутагдлыг даван туулж чадсан тул дэлхийг байлдан дагуулж, олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн итгэл найдвар болжээ. Энэ бол гаргүй төрсөн эмэгтэйн түүх бөгөөд одоо дэлхийн хамгийн анхны гаргүй нисгэгч болжээ. Бидний ихэнх нь амьдралын хүнд хэцүү үед гомдлодог бол ховор тохиолддог  ургийн гажигтай гаргүй төрсөн 34 настай Жессика Кокс өөрийн бэрхшээлийг даван туулсан юм.

Түүний гайхамшигтай нөхөр үргэлж түүнийг дэмждэг тул Жессика хүссэн бүхнээ хийх боломжтой болжээ. Тэр хөлөөрөө хоолоо иддэг, машин жолооддог, бичдэг, хувцасаа өмсдөг, төгөлдөр хуур тоглодог, тэр ч байтугай савх ашиглаж хоолоо идэж чаддаг гэнэ шүү. Энэхүү гайхалтай хатагтай нисгэгчийн гэрчилгээ авсан анхны гаргүй хүн гэдгээрээ Гиннесийн дээд амжилтын эзэн болсон.

Мөн тэрээр Америкийн таеквондогийн холбооноос хар бүстэй болсон анхны гаргүй хүн юм. ‘Онгоцоор нисэх нь надад дэлхийн өнцөг булан бүрт очиж бүх г.у.т.а.а.н д.о.р.о.м.ж.л.о.л.ы.г даван туулахад тусалдаг. Энэ нь миний төсөөлснөөс ч илүү зүйлийг өгсөн. Би өөрийгөө илүү олж мэдсэн’ гэж Жессика хэлжээ.

‘Би гаргүй төрсөн ч хөлөөрөө бүх зүйлийг хийж чаддаг. Хэрвээ надад сонголт байсан бол би гаргүй төрөх байсан гэж шударгаар хэлье’ гэж Жессика нүүр бардам хэлжээ. 2008 он Жессикагийн амьдрал өөрчлөгдсөн юм. Тэр жилдээ тэрээр олон хүний мөрөөддөг онгоцны нисгэгч болсон. Гэхдээ ганц мотортой онгоцны нисгэгч болох нь түүний мөрөөдөл биш байв. 3 жилийн шаргуу бэлтгэл хийсний эцэст тэрээр хөлөөрөө онгоцыг жолооддог болсон юм.

Жессика 10 настайгаасаа эхлэн Солонгосын тулааны урлагаар хичээллэж эхэлсэн бөгөөд таеквондогийн хоёр хар бүстэй болжээ. Түүний нөхөр Жессикагийн дасгалжуулагч байсан байна. Түүний нөхөр Патрик хар бүсний дөрөвдүгээр зэрэгтэй. Олон жил хичээллэсний эцэст 2014 онд Жессика улсын аварга цол ч хүртэж чаджээ.

2015 онд Жессика өөрийнхөө намтарыг өгүүлсэн ном гаргасан. Үүнийг уншаад маш олон хүмүүс урам зориг авсан нь дамжиггүй. Шагналт найруулагч Ник Спарк Жессикагийн амьдрал, түүний амжилтын тухай өгүүлдэг кино хийсэн.

Жессика 20 оронд очиж өөрийн түүхээ хуваалцаж, хамгийн хэцүү бэрхшээлийг хэрхэн даван туулснаа ярьж хүмүүст урам зориг өгчээ. Үүнийг сонссон олон хүмүүст Жессика итгэл найдварыг бадраасан юм. Амжилтанд хүрсэн ч гэсэн тэрээр өөрийгөө улам их дайчилж, хүчээ сорьсоор л байгаа ухаалаг, зоригтой, тэвчээртэй бүсгүй юм. Мэдээж энэ бүхний ард үргэлж, тулж дэмжиж байдаг нөхөр нь үнэхээр гайхалтай нэгэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button