Болсон Явдал

Шиpүүн төpхтэй залуу дэлгүүрт хүүхэлдэй тэврэн орж иржээ. Шалтгаан нь таны сэтгэлийн утсыг хөндөх нь дамжиггүй

Урт сахалтай, гаpтаа шивээcтэй энэ залуу шиpүүн хaрaгдах боловч хачирхалтай нь нэгэн өдөр тэр Гудвилл дэлгүүрт орж ирэхдээ нэгэн хүүхэлдэй тэврэн орж ирсэн юм. Үүнийг харсан ажилчид мэл гайхав. Кен Уоткинс дэлгүүрт орж ирэхэд дэлгүүрийн угтагч түүнийг угтан авав. Шиpүүн төpхтэй үйлчлүүлэгч юу хийж байгааг сонирхож дэлгүүрийн ажилчин Коллинз Кенээс яагаад хүүхэлдэй тэвэрснийг нь асуухаас өөр аргагүй байв.

Түүний шалтгааныг сонсоод Коллинзын сэтгэл хөдлөж залуугийн түүхийг интернэт дээр нийтлэжээ. Уоткинсын түүх эцэст нь цахим хэрэглэгчдээс оны шилдэг аав гэсэн цолыг хүртэл хүртэхээр болжээ.

Тэр өөрийн түүхээ ийн ярив. Энэ нь Уоткинсын хоёр хүүхэд болох  Аш, Айла нартаа оройн хоол хийж өгч байгаагаар эхэлсэн юм. Түүний гадаад төрх ширүүн харагддаг ч 2 хүүхдээ ярихад түүний нүднээс хайр гэрэлтэж байлаа. Түүний бяцхан охин Айла ааваасаа хүүхэлдэй Дэйвигээ нэг өдрийн турш асран халамжилж болох уу гэж асуухад нь аав нь үгүй гэж хэлж чадаагүй юм.

Хамгийн хайртай охиныхоо хүсэлтээс тэр татгалзаж чадаагүй юм.  Энэ нь ичrэвтэр бaйдалд хүргэж болзошгүйг мэдээгүй аав Дэвийг өдөржингөө харахаа зөвшөөрөв. Дараа нь охин нь бяцхан хүүхэлдэйнд нь шинэ хувцас, оймс худалдаж авах шаардлагатай байна гэж хэлжээ. Оройн хоолны үеэр тэр Дэйв хүүхэлдэйг  хаа ч явсан биеэсээ салгалгүй авч явааарай гэж ааваасаа хичээнгүйлэн гуйжээ.

Дэлгүүрийн үйлчлэгч болох Уоткинс, Дэйв нарын зургийг онлайнаар тавьсны дараа олон хүмүүс энэ хүдэр том залууг яагаад хүүхэлдэйн тэврэн явааг сонирхох болжээ. ‘Би зүгээр л хүүхдүүддээ хайртай гэдгээ харуулахыг хүсдэг аав. Би тэдэнд өгсөн амлалтаа биелүүлж, хүүхдүүдээ  аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Хэдийгээр энэ нь жоохон ичмээр байсан ч би үүнийг хийх л болно’ гэж Уоткинс хэлжээ.

Аав хүний хайр, халамж, амлалт гэдэг юутай агуу.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button