Болсон Явдал

Орон гэргүй хөл нүцrэн хүүд жуулчин залуу Nike-аас шинэ пүүз авч өгсөн олон хүний сэтгэлийг хөнджээ

Гудамжинд гуталгүй байсан хүүд үнэтэй гутал авч өгсөн үнэхээр сэтгэл хөдөлгөм түүхийг бид та бүхэндээ одоо хуваалцах гэж байна. Манила дахь худалдааны төв хаах гэж байхад нэгэн залуу хүүг дагуулан дэлгүүр оров. Тэр хүүд гутал авч өгөхийг хүсчээ. Сайхан сэтгэлт эр хөвгүүнээс ‘Өөртөө гутал сонгох уу?’ гэж асуув.

Сайхан сэтгэлт залуу хүүг хараад ихэд өрөвджээ. Тэр хүүгийн зарж байсан цэцгийг ч хүртэл худалдан авчээ. 14 настай Уоррен хүүд шинэ загварын шинээр гарсан гутал авч өгөхөөр болжээ. Хүү шинэ гутлаа хараад маш их баярлаж байгаа нь илт байлаа. Гэсэн хэдий ч хүү гутлаа хyлгайд aлдах вий гэж aйсандаа эхэндээ өмсөхөөс айж байгаагаа хэлжээ. Уоррен ихэвчлэн дэлгүүрийн гадаа цэцэг зардаг ажилтай хүү.

Амьдралд урам зориг хайрласан энэхүү сайхан үйлдлийн зургийг дэлгүүрийн эзэн авсан бөгөөд тэрхүү авсан зургуудаа фейсбүүк дээр байршуулжээ. Үүнийг харсан олон хүмүүсийн сэтгэл нь ихэд хөдөлжээ.

Тэр хүн хүүд таарах гутал авахын тулд дэлгүүрийн ажилтнаас тусламж хүсэв. Иймэрхүү зүйл хүн болгонд тохиолддоггүй. Хүү үүнд маш их баярлаж байлаа. Дэлгүүрийн ажилчин дэлгүүрийн гадна хүүг зогсож байхыг өмнө нь харж хэд хэдэн удаа харж байжээ.

‘Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм аа. Хүүд хэрэгцээтэй байсан зүйлийг авч өглөө. Хүүгийн мөрөөдөл биелсэн гэдэгт итгэлтэй байна’ гэж нэг хүн сэтгэгдэл бичсэн байв.

Бусдад үргэлж сайн сайхынг түгээцгээе.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button