Болсон Явдал

Тархины хавдартай гэж оношлогдсон 10 хоногтой бяцхан үр 20 удаа хaгaлгаанд орсны эцэcт гайхамшигтайгаар aмьд үлджээ

Тайлин яг л бусад охид шиг харагдана. Гэхдээ бяцхан охин тархины 14 процедурыг багтаасан хагалгаанд 20 удаа орсон. Тэрээр Канадын хүүхдийн эмнэлгийн 16 тасагт хэвтсэн ч охин маш их тэсвэр хатуужилтай гэдгээ олон түмэнд харуулсан юм. Тайлиныг 10 хоногтой байхад түүний эцэг эх Шон, Эрин нар охинд нь ямар нэгэн зүйл болохгүй байгааг анзаач эхэлжээ.

Санаа зовсон эцэг эх нь Тайлиныг эмнэлэгт үзүүлжээ. Хүүхдийн тархинд ховор тохиолддог хавдар байгаа гэдгийг шинжилгээ өгч мэджээ. Үүнийг мэдээд эцэг эх нь маш их гунигласан нь гарцаагүй. ‘Эцэг эхэд өвчтэй хүүхэд төрүүлэхээс илүү хэцүү зүйл байхгүй гэж би бодож байна’ гэж Тайлины аав Шон хэлж байжээ. 10 хоногтой байхдаа Тайлин сальмонелл бaктерийн менингит гэж оношлогдсон бөгөөд энэ нь нярайн тархинд нөлөөлсөн ховор хавдрын хэлбэр байв.

Канадын хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн мэс засалч, доктор Дуглас Кокрейн хэлэхдээ нялх хүүхдийн менингит бол маш хүнд өвчин бөгөөд амь насанд аюултай өвчин. Менингит өвчний улмаас охины тархины бүх хэсэгт хавдар үүсч, улмаар шингэн хуримтлагддаг. Тэр үеэс эхлэн бяцхан охин таталт өгдөг болжээ.

Тиймээс хагалгаанд орох хэрэгтэй болов. Тархинд хуримтлагдсан шингэнийг гадагшлуулахын тулд охин 20 удаа мэc заcалд oржээ. Гэр бүлийнхэн нь хүүхдийн эмнэлэгт зөвхөн үзлэгт оруулахын тулд л гэхэд 100 гаруй удаа очжээ. 3 настайдаа Тайлин комд орох үедээ хүнд байдалд орж, зүүн талын саажилт нь түүнийг түр хэлгүй болгосон тохиолдол ч байдаг байна. Тэрээр 7 насандаа 14 удаа мэс засал хийлгэсэн бөгөөд үүний улмаас ой тогтоолт нь удааширчээ. Энэ шалтгааны улмаас түүнд яг дөнгөж мэндэлсэн хүүхэд шиг хэрхэн алхах, хооллох, ярихыг заах хэрэгтэй болж байжээ.

Гэсэн хэдий ч Тайлин энэхүү бэрхшээлийг даван туулсан гайхалтай зоригтой охин юм. Одоо  тэрээр 14 настай. Тэр бууж өгөөгүй. Охины өөдрөг байдал нь эргэн тойрны бүх хүмүүст болон гэр бүлд нь ихээхэн нөлөөлдөг бөгөөд эмчилгээ хичнээн зовуурьтай байсан ч охин үргэлж инээмсэглэж, баяр хөөртэй байдаг ажээ.

Арван дөрвөн жил өнгөрч Тайлины хавдар эцэст нь эдгэрэв. 2 жилийн турш түүнд ямар ч зовуурь илрээгүй. Хавдрын улмаас Тайлин богино хугацааны ой санамж, анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй болсон ч тэр хэзээ ч бууж өгөлгүй хичээсээр л байгаа юм. Мундаг охинд амжилт хүсэе.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button