Бүх цагдаа нар ийм байдаг бол ч … Үнэхээр мундаг юм аа хэлэх үг олдохгүй нь ..
Алдарт философич нэгэнтээ ‘Танихгүй хүнийг өрөвдөхгүй байх нь хөл чинь шатахад мэдрэхгүй байхтай адил юм’ гэж хэлсэн байдаг. Энэ нь гудамжинд хайхрамжгүй өнгөрч байгаа хүмүүс хүртэл бие биенээ өрөвдөх ёстой гэсэн үг юм. Цагдаагийн офицер Аарон Пейж Нью-Йорк хотын гудамжаар эргүүл хийж байх зуур Бобби хэмээх ноорхой хувцастай гэр оронгүй эртэй таарав.
Энэ бол үнэхээр сэтгэл хөдлөм түүх. Офицер Пэйж Боббитэй ярьснаар түүнд хэрэгтэй зүйл хоол, мөнгө биш гэдгийг мэдсэн юм. Харин тэрээр шүршүүрт орж, үсээ засуулахыг хүсдэг байв. Аз болоход Бобби зөв цагтаа зөв газартаа байж таарчээ.
Цагдаа Боббиг цагдаагийн газарт шүршүүрт орохоор урьсан бөгөөд дараа нь бүрэн хувиргалт хийжээ. Пэйж болон түүний хэдэн офицерууд Боббигийн үсийг засаж, сахлыг нь хусаж, тэр ч байтугай шинэ хос хувцас авч өгчээ. Цагдаагийн хэлтэс өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан ‘Бобби цоо шинэ хүн шиг харагдаж байна’ гэж бичсэн байв.
Хэцүү үүрэг даалгаврыг үл харгалзан цагдаагийн алба хаагчид олон нийтийн аюулгүй байдлыг хангахыг хичээдэг. Сайн үйлс хийх нь бусдад нөлөөлөх хамгийн сайхан зүйлүүдийн нэг. Офицер Боббид тусламжийн гараа сунгасан нөхцөл байдал нь нийгэмд өгөөмөр сэтгэлийг ө.дөөж байгаа явдал юм.
Орон гэргүй эр өөр хүн шиг харагдаж байна. Орон гэргүй эр цагдаа нарт талархсан сэтгэлээ илэрхийлэв. Энэхүү энэрэнгүй үйлс нь олон хүмүүст урам зориг өгсөн юм.