Болсон Явдал

Хүнд хязгаар гэж үгүй гэдгийг амьд жишээ болсон хүү – Гapгүй ч гэсэн маш сайн тоголдог гэнэ шүү

Энэ өсвөр насны хүүгийн тууштай шийдэмгий байдал үнэхээр гайхалтай юм. Хэдийгээр тэр нэг гараа болон нөгөө гарынхаа нэг хэсгийг алдсан ч гэсэн энэ нь түүнийг мөрөөдөлдөө хүрэхэд нь саад болсонгүй. Хоёр гаргүй болсон Жамарион Стайлс 2017 оны 3-р сар хүртэл сагсан бөмбөгийн талбай дээр ихэнх хугацаанд сандал дээр суудаг  байв. Гэвч тэр эцэст нь тэмцээн дуусахаас зургаан минутын өмнө тоглолтонд орохдоо авьяас чадвараа харуулах боломж олджээ.

Дараа нь хүсэн хүлээсэн мөч ирлээ, тэр бөмбөгийг авав. Тэрээр гурван оноог багтаа авчрав. Хүн бүхэн энэ итгэмээргүй агшныг дэмжиж баяр тэмдэглэв.

14 настай  Өмнөд Флоридагийн энэ өсвөр насны хүүгийн урам зоригтой, шийдэмгий, хүч чадалтай, баатарлаг мөч интернет дээр сенсаац болжээ. Авьяаслаг хүү том болоод мэргэжлийн NFL тоглогч болохыг эрмэлздэг. Тэр үнэхээр шаргуу хичээллэдэг байна.

‘Хөл бөмбөг бол миний дуртай спортын нэг юм. Би янз бүрийн спортоор хичээллэдэг. Миний хамгийн дуртай спорт бол хөл бөмбөг юм. Би зүгээр л сагсан бөмбөг туршиж үзсэн, тэгээд би энд байна’ гэж хүү хэлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй Жамарион Стайлз багтаа хожлын цохилт хийсэн юм. Түүний багийн анд Марк Стейг түүний тэсвэр тэвчээр, шаргуу хөдөлмөрийн үр дүн гарсанд баяртай байв. ‘Би түүнийг бусадтай адил тоглодог гэж боддог. Тэр үүнийг даван туулсан. Тэр  ямар ч шалтаг хэлдэггүй. Тэр надад урам зориг өгдөг’ гэж Марк хэлэв.

Хэдэн сарын өмнө Стайлз хөгжлийн бэрхшээлтэй тул сагсан бөмбөг тоглоход сонгогдохгүй хүүхэд байсан. Түүнийг 8 сартай байхад нь ховор тохиолддог бaктерийн халдварын улмаас хоёр гарыг нь тайрчээ. Гэсэн ч тэр үүнийг даван туулсан.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button