Болсон Явдал

Физик, Математик, Хятад хэлний чиглэлээр суралцаж бакалаврын зэргээ авсан 14 настай хүүгийн бахдам амжилт

Энэхүү 14 настай хүү Техасын Христчин их сургуулийг төгссөн хамгийн залуу оюутан болжээ. Шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй, физик, математик, хятад хэлний чиглэлээр мэргэшсэн. Тэрээр өөрийгөө суут ухаантан гэж үздэггүй, харин зүгээр л сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй ердийн нэг залуу гэж өөрийгөө боддог.

Тухайн үед хоёр мянган оюутан Техасын Христийн Их Сургуулиас (TCU) бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан. Тэдний дунд нэгэн онцгой хүн байв. Энэ бол яахын аргагүй 14 настай Карсон юм. Тэр олны анхаарлыг татав.

Карсон нь шинжлэх ухааны бакалаврын зэрэг авч TCU-ийг төгссөн хамгийн залуу оюутан болжээ. ‘Энэ нь маш их сэтгэл хөдөлгөсөн. Гэхдээ би үнэхээр их сандарсан’ гэж Карсон хэлэв. 14 настай Карсон  бол Техасын Христчин Их Сургуулийг төгссөн хамгийн залуу хүн юм.

Карсоны ээж Кларетта Кимп хүүгийнхээ амжилтыг хараад баярын нулимс унагав. Тэрээр Карсон хүүгээрээ маш их бахархдаг. Хамгийн их сонирхол татсан зүйл бол Карсон 3 настай байхааасаа л маш ухаантай байжээ. Түүнийг 3 настай байхад ээж нь ном авч өгөхөд хүү шууд номон дээрх асуултанд хариулсан.

Тэрээр 11 настай байхдаа бакалаврын зэрэг хамгаалахаар TCU-д элссэн. ‘Хичээлийн эхний өдөр би хувийн жижиг сургуулиас энэ том оюутны хотхон руу явж байхдаа их сандарч байсан. Гэхдээ хичээлийн эхний өдрөөс хойш TCU-д дассан. Надад маш тохь тухтай байсан’гэж тэр дурсав.

Тэрээр дөнгөж 11 настай байхдаа бакалаврын хөтөлбөрт хамрагдсан. Карсон сургуулиа маш амжилттай төгссөн. ‘Энэ бол амьдралын минь сайхан мөчүүдийн нэг’ гэж хүү хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button