Болсон Явдал

Интернэтээр худалдаж авсан хямдхан iPhone нь утас биш кофены ширээ болж таарчээ

Өсвөр насны хүүхэд өөрийнхөө онлайнаар худалдаж авсан iPhone-оо их хямд үнээр худалдаж авч байна гэж бодсон боловч, энэ нь үнэхээр iPhone-ий хэлбэртэй кофений ширээ болохыг ойлгоход бүх юм орвонгоороо эргэсэн байна.

Хүү итернэтээс хямдхан iPhone захиалсан нь үнэндээ iPhone-ийн хэлбэртэй том кофены ширээ байсанд хүү ихэд цочирдожээ. Тайландаас ирсэн өсвөр насны хүүхэд, Apple-ийн iPhone-уудын нэгийг маш боломжийн үнээр интернэт дэлгүүр дээр зарж байхыг олоод сэтгэл нь ихэд хөдөлсөн байна.

Тээвэрлэлтийн зардал нь түүний тооцоолж байснаас арай өндөр байсан ч тэр нийтдээ боломжийн гэж бодсон байна. Харамсалтай нь түүний хувьд тэрээр цоо шинэ iPhone гэхээсээ илүү шинэ тавилгатай болжээ. Өсвөр насны хүүхэд өөрийн түүхээ олон нийтийн сүлжээгээр хуваалцсан бөгөөд, илгээмжийг ирсэн даруйд нь ямар нэгэн зүйл буруу болохыг анзаарсан байх нь ойлгомжтой байв.

Тэрээр утасны хэмжээтэй илгээмж авахын оронд, хэдэн метр урттай цаасан хайрцгаар угтуулжээ. Боодолтой илгээмжийг задлахад, тэрээр Apple-ийн гар утаснуудын нэгийг нь захиалаагүй, харин iPhone хэлбэртэй том ширээ захиалсан болох нь ойлгогджээ.

Хүүгийн цээжний өндөр хүртэлх өндөртэй ширээтэй хамт тэрээр зургаа авахуулж байгаа харагдсан. Oriental Daily сонинд мэдээлснээр худалдан авагч дараа нь захиалгынхаа нарийн ширийн зүйлийг нягтлан шалгаж үзээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Энэ түүх олон нийтийн сүлжээнд маш их анхаарал татсан бөгөөд, олон хүмүүс үүнийг ашиглан онлайнаар бараа худалдаж авахдаа болгоомжтой дэлгүүр хэсэх хэрэгтэйг бусдад сануулж байв. Өсвөр насны хүүхэд алдаагаа мэдээд утас хэлбэртэй ширээгээ буцааж өгөхийг оролдсон эсэх нь тодорхойгүй байгаа байна. Магадгүй хүү эцэст нь шинэ кофены ширээгээ ашиглахаар шийдсэн байх.

IPhone хэлбэртэй ширээний үзэмжийнд дуртай хүмүүс үүнийг онлайнаар худалдаж авах боломжтой аж. Өмнөд Солонгосын 10 × 10 компани, ашиглагдаж буй ширээний зургуудыг хуваалцаж, аварга том утасны сим картны оролтыг нэмэлт хадгалах зориулалттай шургуулга болгосон байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button