Болсон Явдал

Сайхан сэтгэлт үсчин гэр оронгүй эрийн үсийг үнэгүй засаж өгсний дараа түүнийг харсан хүн бүрийн нүд opой дээрээ гарч …

240 мянга гаруй удаа үзэлттэй TikTok видеон дээр, үнэ төлбөргүй үсээ засуулсан Чейз инээмсэглэхээ зогсоож чадсангүй. Зарим үзэгчид түүнийг Холливудын жүжигчинтэй хүртэл зүйрлэжээ.

Энгийн үсний засалтаар орон гэргүй эр бүрэн өөрчлөгдсөн бөгөөд, үзэгчид одоо түүнийг киноны од шиг харагдаж байна гэжээ. Жордан Вердин нь Чейзийн сэгсийсэн үсийг эцэст нь 240 мянга гаруй үзэлттэй ТикТок бичлэг дээр засаж байх тэр мөчийг хуваалцжээ.

Бичлэгэнд орон гэргүй хүний ​​үс, сахал хэдэн сарын турш хэрхэн ургасан байгааг харуулсан байв. Үсчин хайчаа орхин, шууд үсний машинаар бүгдийг нь хусаж эхэлжээ. Тэрээр богино засалт хийхээр шийдсэн боловч Чейзийн нүүрэнд хийх олон ажил байсан юм.

Эрэгтэйн ​хүсэлтээр үсчин сахлыг нь хусч, хөмсөгөө янзлуулжээ. Өөрчлөлт нь үнэхээр гайхалтай. Чейз Жорданы явуулын микроавтобуснаас гарч, түүний шинэ дүр төрхөд маш их баярлаж буйгаар бичлэг өндөрлөв. Түүнчлэн үзэгчид түүнийг Холливудын киноны одтой адилтгаж, трейлерээсээ гарч буйтай адилтгаж орхив. ‘Тэр эцэст нь киноны од шиг харагдаж байсан’ гэж нэг нь бичжээ. Өөр нэг нь ‘Таминээ, түүнийг Холливудынх шиг харагдуулсан байна.’ гэжээ.

Гурав дахь нь: ‘ Түүнийг хальт хархад Хью Жекман байна гэж бодлоо.’ гэсэн байна. Бусад олон хүмүүс Жордангийн бүтээлийг өндрөөр үнэлж, ‘Найдварын жижигхэн оч хүний ​​амь насыг авардаг бөгөөд, чи бусад хүнд хийж буй сайн сайхан зүйлээ өөхөө ч анзаардаггүй байх. Баатар’ гэж бичжээ.

АНУ-д амьдардаг гэрэл зурагчин Жордан Калифорни мужийн орон гэргүй хүмүүст зориулагдсан зөөврийн шүршүүрийг тусгайлан өөрчилсөн чиргүүлээр хангаж өгчээ. Хүмүүнлэгийн шүршүүр гэж нэрлэгддэг түүний компанийн эрхэм зорилго нь ‘Бид хүн бүрт ямар ч хамаагүй шүршүүрт орж, нэр төртэй байх эрхтэй гэж итгэдэг.’ хэмээжээ.

‘Бид шүршүүрт орох нь хүн бүрийн ​​үндсэн эрх’ гэсэн үндэслэлээр үүнийг хийдэг.’ Хүн төрөлхтөний шүршүүрийн гайхалтай ажлын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл тэдний вэбсайтыг үзээрэй. Үс зассаны ачаар орон гэргүй хүн танигдахын аргагүй болж байгаа нь анхны тохиолдол биш юм. Бусдад чадах чинээгээрээ тусалж байя.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button