Болсон Явдал

Нэгэн хүү сургуулийнхаа үдэшлэгт эмээгээ дагуулж явжээ. Хүүгийн цаад шалтгаан нь таны сэтгэлд …

Магадгүй өнөөг хүртэл хэн ч эмээгээ ахлах сургуулийн үдэшлэгт урьж байгаагүй байх. Энэ хүү хүмүүсийн төсөөлж байгаагүй зүйлийг хийсэн юм. Тэрээр удахгүй  өнгөрөх гэж буй эмээгээ үдэшлэгт урьсан юм.

Түүний хайрт эмээ Жулия Вигил 92 настай. Тэр нойр булчирхайн хорт хавдартай учир түүнд ердөө зургаан сарын хугацаа үлдсэн байжээ. Үүнийг сонсоод ач хүү Стивен Вигил маш их сэтгэлээр унасан юм.

‘Анх би энэ мэдээг сонсоод сэтгэлээр маш их унасан. Намайг нялх байхаас л эмээ минь миний хамгийн сайн найз байсан’ гэж Стефан хэлэв. Фредериксбург дахь Стаффордын ахлах сургуульд сурдаг 17 настай өсвөр насны хүү эмээдээ мартагдашгүй дурсамж үлдээх хэрэгтэй гэж бодов. Хүү анх удаагаа сургуулийнхаа үдэшлэгт очих гэж байгаа ч эмээгээ дагуулж явахаар шийджээ.

Үдэшлэгийн өмнөх өдөр Стефан эмээгээсээ үдэшлэгт яваач гэж гуйсан байна. Энэ мэдээ эмээгийнх нь хувьд гэнэтийн бэлэг болжээ. Тэр үүнийг сонсоод маш гайхсан. Эмээ нь ‘Яагаад намайг гэж?’ гэж асуутал ‘Би тантай л хамт явмаар байна’ гэж Стефан хэлжээ.

Ач хүүгийнхээ амьдралд тохиолдох чухал үйл явдлыг тэмдэглэхийн тулд Жарман үсээ тайруулж гангалахаар шийджээ. Тэр цэнхэр өнгийн даашинз өмсжээ.  Хүү эмээгээ дагуулан бүжгийн танхим руу явлаа. Тэд цагийг үнэхээр сайхан өнгөрөөсөн гэдгээ хуваалцсан юм.

Хэлэх ч үг олдохгүй юм. Үгээр илэрхийлж боломгүй их хайр л эндээс мэдрэгдэж байна даа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button