Болсон Явдал

Нөхрийх нь хэлсэн ганцхан үг энэхүү эмэгтэйг танигдахын аргагүй өөрчилж үзэсгэлэнтэй, гоолиг болоход хүргэжээ. Нөхөр нь юу гэсэн гээч?

Хайртай хүмүүсээрээ таpган гэж дyyдуулах нь үнэхээр хэцүү байдаг. Техас мужид амьдардаг эмэгтэйд яг л ийм зүйл тохиолдсон юм. Гэхдээ бусдын хэлсэн үг  түүний жингээ хасах cэдэл болжээ. 34 настай Бетси Аяала охиноо төрүүлээд маш их жин нэмсэн юм. Нэгэн өдөр түүний нөхөр нь найздаа эхнэрээ тарган гэж хэлж байгааг Бетси сонсов.

‘Энэ бол маркетингийн менежер Бетсид маш том цохилт болсон. Би түүнтэй 17 настайгаасаа хойш хамт байсан. Би түүнд бүхий л амьдралаа зориулж ирсэн. Би сэтгэлээр маш их унасан. Фэйсбүүк дээр ч хүмүүс таpган гэх мэт зүйл бичсэн байсан’ гэж Бетси хэлэв.

‘Тэр намайг үргэлж сайхан харагддаг гэж хэлдэг байсан. Тийм болохоор би түргэн хоол их иддэг байлаа. Нөхөр маань намайг ийм хэвээр нь байлгахыг хүссэн гэж би бодсон гэвч тийм биш байсан’ гэж тэр нэмж хэлэв. Нөхрийнх нь хэлсэн үг нь түүнд түлхэц болжээ. Тэрээр хоолны дэглэм барьж эхлэв. Бетси мөн Зумбагийн ангид оров.

Тэрээр хоёр жилийн хугацаанд 91 кг-аас 72 кг жинтэй болж чаджээ. ‘Нөхрийн маань хэлсэн үг намайг өөрчилсөн. Би зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байна. Хүмүүс намайг өөрөөр харах болсон. Би өөртөө сэтгэл хангалуун байна’ гэж Бетси хэлэв.

‘Би дасгал сургуулилт хийснийхээ дараа уйлдаг байсан. Гэсэн ч би бууж өгөөгүй. Би үүнийг өөрийнхөө төлөө болон охиныхоо төлөө хийсэн. Би охиныхоо үлгэр дуурайл болохыг хүссэн’ гэж Бетси хэлэв.

Энэ өөрчлөлтөөр дамжуулан тэр аливаа зүйлийг эерэгээр хардаг болсон. Мөн Бетси нөхрөө уучилсан. ‘Би харах өнцгөө өөрчилсөн. Би өөртөө улам итгэлтэй болсон. Би аз жаргалтай байна’ гэж Бетси хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button