Болсон Явдал

Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байцгаая – Дэлхий дээр ердөө 3-хан байдаг ховор өвчтэй охины түүх

Тэрээр гадаад төрхөнд нь нөлөөлсөн нэн ховор өвчинтэй төрсөн. Дэлхий дээр ийм өвчний гурван тохиолдол л байдаг. Тэр хэрхэн тоо томшгүй олон бэрхшээлийг даван туулсныг харцгаая.

Лиззи Веласкес 1989 оны 3-р сарын 13-нд Техасын Остин хотод төрсөн. Тэрээр липодистрофи буюу түүний биед өөх тосны эд эс хуримтлагдахаас сэргийлдэг өвчинтэй төрсөн. Энэ өвчин нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрт хөгшpөлтийг үүcгэдэг. Лиззи биеийнхээ энергийн түвшинг хадгалахын тулд илчлэг ихтэй хоол байнга идэж байх ёстой. Түүний нэг нүд нь юу ч хардаггүй.

Лиззи бага байхаасаа эхлэн гадаад төрх байдлаасаа болж бусдад д.э.э.р.э.л.х.ү.ү.л.д.э.г, шooлуулдаг байсан. Түүний итгэл үнэмшил хүчтэй, эерэг сэтгэлгээтэй байхад нь тусалсан гэж тэр хэллээ. ‘Энэ үнэхээр хэцүү байсан. Би ганцаараа байхдаа Бурханд хандан залбирч мөн Тэр миний талд байгаа гэдгийг мэдэх цаг гаргадаг’ гэж тэр хэлэв.

Түүний эцэг эх нь амьдралынх нь туршид түүнийг хайрлаж, дэргэд нь байсан гэж Лиззи хэлдэг. Лиззи цэцэрлэгт орох хүртлээ өөрийгөө бусад хүүхдүүдээс өөр харагддагаа мэддэггүй байв. Бусад хүүхдүүд түүний хажууд суухыг хүсдэггүй байсан. Тэрээр энэ тухай эцэг эхдээ хэлэх бүрд эцэг эх нь ‘Чи бол үнэ цэнэтэй. Чамд ямар ч буруу байхгүй, чи бусад хүүхдүүдээс бага болохоор тэгж байгаа юм’ гэж ээж, аав нь тайвшруулдаг байв. ‘Чи үзэсгэлэнтэй, ухаалаг, юу ч хийж чадна’ гэж эцэг эх нь Лиззид хэлдэг байжээ.

‘Би бусадтай адилхан харагдаж, тэдэнтэй хамт байхыг хүссэн. Гэхдээ үүнийг хэрхэн хийхээ мэдэхгүй байсан. Би эмч нар болон эцэг эхээ буруутгаагүй. Харин  өөрийгөө буруутгаж байсан’ гэж Лиззи хэлэв. Тэрээр бага байхаасаа сургуулийнхаа сонинд нийтлэл бичиж, гэрэл зураг дардаг байсан.

Эцэст нь тэр зохиолч болж, гурван ном бичжээ. Түүний хамгийн сүүлд 2014 онд хэвлэгдсэн ном нь ‘Зоригтой зүрх, Лиззи Веласкесийн түүх’ нэртэй бөгөөд 2015 онд мөн ийм нэртэй баримтат кино гарсан. Тэрээр урам зориг өгдөг илтгэгч болсон бөгөөд д.э.э.р.э.л.х.э.х.и.й.н эcрэг xуулийн төслийг АНУ-ын засгийн газарт лoббидож байгаа юм. Тэр бол зоригтой, үзэсгэлэнтэй хүн. Мөн тэрээр маш ажилсаг нэгэн гэдэг нь маргаан байхгүй үнэн билээ.

Хүмүүс өөрийнхөө төлөө тэм цэж, шаргуу ажиллаж, хичээж, хэцүү бүхнийг даван туулж байгаа түүхүүдээс маань та бүхэн өөртөө итгэх итгэл, урам зориг аваасай гэж хүсэж байна. Та өөрийгөө тapган гэж сэтгэлээ зoвooж байхад энэ бүсгүй төрөлхийн өөх тос хуримтлуулж чаддаггүйгээсээ болж бүх хүмүүс гooчлyyлж, дээpэлxvvлж, хэцүү бэрхийг даван туулж амьд байхын тулд өдөр болгон илчлэг ихтэй хоол идэж байна шүү дээ. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байцгаая.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button