Болсон Явдал

Эхнэрээ алдснаас хойш 22 жилийн турш ганцаараа уул нүхэлж зам гаргасан хөгшин эрийн гайхалтай түүх

22 жилийн турш энэ хүн өдөр бүр үүрээр ууланд гарч шөнө гэртээ харьдаг байв. Түүний тууштай, байдал хүн болгонд боломжгүй зүйл гэж боддог байсан гайхамшгийг бүтээсэн юм. Тосгоныхон Дашрат Манжийг эхнэрээ н.а.с б.а.р.сны дараа г.а.л.з.у.у.р.с.а.н гэж боддог байв. Дашрат Энэтхэгийн Бихар мужийн Гаяа дүүргийн нэгэн жижиг тосгонд амьдардаг байжээ.

Алслагдсан тосгон бусад газраас тусгаарлагдсан байдаг байжээ. Хүмүүс ойролцоох хот руу явахын тулд уулыг тойрсон бартаатай замаар 80 км (50 миль) явдаг байв. Дашрат эхнэртэйгээ аз жаргалтай амьдарч байсан боловч нэг өдөр жирэмсэн эхнэр нь yyлнаас yнахад тэдний амар тайван амьдрал бүpхэг болжээ. Тэрбээр эхнэрээ 80 км-ийн зайд орших хамгийн ойрын эмнэлэгт хүргэж өгсөн боловч тэр замдаа н.а.с б.а.р.а.в. Гэсэн хэдий ч тэдний бяцхан охин aюулгүй төрсөн байна.

Хайрт эхнэрээ aлдaxад түүнд маш хэцүү байсан.  Тэр тосгоны хүмүүст зориулж бүх зүйлийг өөрчлөхөөр шийджээ. Тэрээр шаардлагатай багаж хэрэгслээ цуглуулж, өдөр бүр 22 жилийн турш ууланд цагаа өнгөрөөдөг болжээ. Дашрат тэр уулыг хэсэг хэсгээр нь ухаж хамгийн ойрын хот руу шууд чиглэх зам барихыг хүсжээ.

Тэрбээр тосгоныхондоо туслахыг хүссэн юм. Энэ үеэр тэдний тосгонд ган гачиг болжээ. Дашратын аав ч хүртэл түүнийг шooлж, хот руу ажилд орохыг хүсэв. Тосгонд ус байхгүй байсан ч тэр ажлаа үргэлжлүүлсээр л байлаа. Тэрбээр бохир ус ууж, навч идэх хэрэгтэй байсан ч илүү их тэсвэр хатуужилтайгаар үргэлжлүүлсээр л байлаа.

Түүний урьд өмнө хийж байгаагүй хүчин чармайлтын үр дүн нь хорин жилийн дараа бий болов. Үүнийг нь хүмүүс харах хүртэл хүмүүс түүнийг шooлж, г.а.л.з.у.у гэж дууддаг байсан.

Дашратын тууштай шийдэмгий байдал үнэхээр гайхалтай байв. Тэрээр алх болон хүрзээрээ уулаар дамжин өнгөрөх замыг ганцаараа гаргасан баатарлаг нэгэн юм. Одоо 80 км-ийн оронд хамгийн ойрын хот руу ердөө 4 км (2,5 миль) явж очдог болжээ. Тосгоныхон хот руу ганцхан цагийн дотор аялах боломжтой боллоо. Энэ хүний хүчин чармайлт нь тосгоны иргэдийн амьдралыг өөрчилсөн юм. Нэн яаралтай үед хот руу очихын  тулд цаг хугацаа алдахааргүй болсон байна. Талархсан хүмүүс түүний хөшөөг босгосон нь энэ юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button