Болсон Явдал

Гэр бүлээ тэжээхийн тулд өдөр бүр 100кг гурил нуруундаа үүрч хол замд зөөдөг ахмад настаны түүх

Энэ хүн сүүлийн 25 жилийн турш хүүхдүүдээ тэжээхийн тулд өдөр бүр 100 кг шуудай гурилыг 1 км-т зөөсөөр ирсэн. Дэлхийн өнцөг булан бүрт түүн шиг олон хүн байдаг. Энэ ажил тийм ч таатайг амархан ажил биш. Хүмүүс янз бүрийн нөхцөлд амьдардаг бөгөөд зарим нь зүгээр л нэг л өдөр амьдралаа даван туулахын тулд чадах бүхнээ хийж амьдрах хэрэгтэй болдог.

Пакистаны Пешавар хотын иргэн Сайед Абдул Гани бол гэр бүлээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй үүнийг хийх хэрэгтэй болдог ажээ. Гэр бүлийнхэн нь түүний авчирсан мөнгөөр л амьдардаг. Абдул Гани 100 кг шуудай гурилыг нуруундаа 1 км газарт зөөж амьдралаа залгуулдаг.

Тэрээр өдөр бүр 100 кг шуудай гурилыг нэг км-ийн зайд үүрснийхээ төлөө маш бага цалин авдаг. Үүгээр хүүхдүүддээ хоол хүнс худалдаж авдаг. Тэрээр сүүлийн 25 жилийн турш өдөр бүр нарийн боовны үйлдвэрт энэ ачааг зөөсөн. Тэрээр шаргуу хичээл зүтгэлийн ачаар өдөрт 300 пакистан рупи буюу ₮5000 төгрөг л авдаг байна.

Ажлынхаа дараа тэрээр гэртээ хүнс авахын тулд зах руу явдаг. Тэр гуйлга гуйхгүйгээр амьдралаа авч явж чаддаг гэдгээрээ бахархдаг гэжээ. Хэдийгээр тэр хөгшин ч гэсэн гэр бүлийнхээ төлөө хүнд шуудай үүрсээр л байгаа.

Тэр үүгээрээ бахархдаг гэв. Түүнээс өөр ажил хийх боломжтой хүн түүний гэр бүлд нь байдаггүй тул Гани л ажил хийдэг байна.

Эр хүн бол эр хүн л байдаг юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button