Болсон Явдал

Тэрээр 13 настайдаа сургуулиа хаяж, Англи хэлний мэдлэггүй Лондонд ирсэн ч ‘Оны шилдэг ажил хэрэгч эмэгтэй’ болж чаджээ

‘Та хаанаас ирсэн биш, хаашаа явж байгаа нь чухал’ гэдэг үг байдаг.  Аша Хемка бол энэ үгийн амьд жишээ юм. Бихар хотод төрсөн Аша 13 настайдаа сургуулиа орхиж, Англи хэлгүй ч гэр бүлийнхээ хамт Их Британи руу нүүсэн юм. Өнөөдөр тэрээр Вест Ноттингемшир коллежийн захирал бөгөөд Бирмингемд болсон ‘Азийн оны шилдэг эмэгтэй хатагтай’ шагнал хүртжээ.

Аша Бихарын Ситамархи дүүрэгт төрсөн. Тэрээр дөнгөж 13 настай байхдаа сургуульд явахаа больжээ. Түүний өссөн бүс нутагт охид х.ү.ч.и.р.х.и.й.л.э.л.д ө.р.төхөөс aйж сургуулиа opхидог байжээ. 1978 онд тэрээр нөхөр, гурван хүүхдийн хамт Англи руу нүүж иржээ.

Лондон Ашагийн хувьд огт өөр ертөнц байв. Тэрээр телевизийн шоу үзэж, түүн шиг бусад залуу ээжүүдтэй ярилцах зэргээр англи хэлийг хурдан сурсан  байна. Эцэст нь түүний боловсрол эзэмших хүсэл эрмэлзэл нь Кардиффын их сургуульд бизнесийн зэрэг хамгаалахад нь тусалжээ. Түүний шинэ амьдрал ийнхүү эхэллээ.

2006 онд тэрээр багшаар ажиллаж эхэлсэн. Дараа нь Их Британийн хамгийн том коллежуудын нэг болох Вест Ноттингемшир коллежийн гүйцэтгэх захирал болжээ. Үүгээр зогсолгүй мөрөөдөлдөө хүрсээр л байгаа нь үнэхээр гайхалтай.

Тэрээр 2013 онд Их Британийн иргэний дээд шагналуудын нэг болох Британийн эзэнт гүрний тушаалын ‘Дэймийн командлагч’ цолыг хүртсэн юм. Түүний мөрөөдөл биелэв. Тэр маш шаргуу хөдөлмөрлөсний эцэст зорилгодоо хүрч чаджээ.

‘Миний олон жилийн турш ажилласан хөдөлмөрийг минь үнэлж надад энэ шагналыг олгосонд би их талархаж байна. Би энэ гайхамшигтай боловсролын салбарын нэг хэсэг болсондоо туйлын их баяртай байна’ гэж Аша хэлэв. Аша Энэтхэгийн сургалтын ур чадварыг дээшлүүлэхэд илүү их анхаарч боловсролын системд хувь нэмэр оруулахыг эрмэлздэг. Тэр Энэтхэгийн хүүхдүүдэд  сайн сайхан ирээдүйг хүсэж мөрөөддөг гэдгээ хуваалцжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button