Болсон Явдал

Хуриманд оролцсон нэг зочин гэр лүүгээ 7 сав хоол, 3 сав амттан өөрөө савтайгаа ирж, нууцаар авч байгаад баригджээ

Шинээр гэрлэсэн залуу хос уг асуудлын талаар цахим ертөнцөд нийтэлж, эцсийн мөчид ирсэн зочин хуриманд нэг удаагийн хоолны сав авчирч, буфетнаас хоол хyлгайлсан бoлохыг тайлбарлажээ.

Хуримын зочин гэртээ буцааж авж явахаар буфетнээс долоон сав дүүрэн хоол авсаны дараа сүйт бүсгүй маш их бyxимдаж байгаагаа мэдэгджээ. Шинээр гэрлэсэн залуу хос, тэдний том өдөрт ердөө 25 зочин байсан тул сүйт залуугийн хамгийн сайн найз өөрийнхөө охин болон нөхөрийг хамт авч ирж болох эсэхийг асуухад тэд зөвшөөрсөн гэж тайлбарлав.

Сүйт бүсгүй нэмж ‘ямар ч асуудалгүй байсан’ гэж хэлсэн ч, хүлээн авалт дээр юу хийснийг нь хараад үнэхээр цочролд оржээ. Цахим сүлжээнд байршуулахдаа тэрээр: ‘Тэгхээр тэр [охин нь] нөхөргүй ирсэн ба харин үүний оронд хоол хүнс авах 10 ширхэг нэг удаагийн хоолны савтай ирсэн.’

Сүйт бүсгүй болон сүйт залуу нь эх орондоо Польшид ийм уламжлалт заншилтай байдаг тул буфет маягийн хуримын өглөөний цай уухаар ​​сонгосон байв. Дээрээс нь тэд бас нэгэн уламжлал болсон амттангаар хийсэн хөөрхөн жигнэмэгний ширээтэй байв. Тиймээс тэдний зочдод зориулсан хоол хангалттай байжээ.

Эмэгтэй үргэлжлүүлэн: ‘Тэр гэртээ авч харихаар долоон савыг хоол хүнсээр дүүргээд, ойролцоогоор гурван савыг нь гар хийцийн жигнэмэг, хэдэн п.и.в.о авч явсан байна. Би энэ бүхнийг анзаараагүй, яагаад гэвэл би бүхэл хуримынхаа турш завгүй байсан. Гэхдээ аав маань энэ тухай маргааш нь надад хэлсэн. Бид түүнээс авссан ‘бэлгээ’ нээхэд тэр бидэнд 5 доллар өгсөн байсан. Би ерөөсөө тоглоогүй бас худлаа яриагүй шүү. Таван долларын дэвсгэрт л байсан’ гэж бичжээ.

Сүйт бүсгүй нэмж хэлэхдээ: ‘Хэн нэгэн асуухаас өмнө тэр ямар нэгэн байдлаар ядуу, эсвэл боломж бололцоогүй хүн биш юм. Тэр надаас илүү сайн сайхан, хангалуун амьдардаг. Авах боломжтой хүн бүрээс тэр үнэгүй зүйлс авдаг болохоор л тэр гэж би бодож байна! Гэхдээ ёстой нээрээ! Үүнийг хэн хийнэ гэж тархинд нь буух вэ?!?’ гэж нийтэлжээ. Reddit-ийн хэрэглэгчид зочдын хийсэн үйлдлээс болж бас үнэхээр цочирдов. Нэг хүн: ‘Хөөх! Би ийм хүмүүсийн талаар сонсож байсан боловч азаар урьд өмнө хэзээ ч уулзаж байгаагүй. Итгэмээргүй юм. Хурим дээрээ хэзээ ч ийм хүмүүстэй уулзаж болохгүйи шүү’ гэж хэлэв. Өөр нэг нь: ‘Түүнд төлбөрийн нэхэмжлэл явуул’ гэж санал болгосон байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button