Болсон Явдал

Эхнэр нь түүнд яагаад yyрладаг гaлзуу шалтгаануудыг нэгэн залуу хуваалцжээ. Түүнд нь нүдээ нээх, хоол идэх гэх мэт итгэмээргүй шалтгаанууд багтжээ

TikTok-ийн хэрэглэгч эхнэрээ ‘гaлзyyруулсан’ бүх шалтгаануудыг хуваалцаж байсан бөгөөд, зарим нь үнэхээр хaчин юм. Тэрээр жагсаалтыг хэтрүүлсэн бөгөөд, хошигнол гэсэн утгатай гэжээ.

Залуу эр эхнэрийнх нь түүнд ‘yyрлах’ хамгийн хачирхалтай шалтгаануудыг тодруулж өгсөн бөгөөд, зарим хүмүүс энэ жагсаалт тун ойр сонсогдож байгаагаа хэлжээ. Видео бичлэг дээр, TikTok хэрэглэгч Сантьяго @santiandmikay нь долоо хоногийн турш хайртыг нь бухимдуулсан зүйлийг хошигнон уншиж, үзэгчидыг инээлгэжээ.

Тэрээр хэлэхдээ: ‘За залуусаа, би энэ долоо хоногт эхнэрээ надад уурлах болсон шалтгааныг олж мэдсэн. Нэгдүгээрт, би түүнийг ажил руугаа явж байхдаа сэрээсэн гэнэ, яаж гэхээр тэр миний нүдээ нээхийг сонссон. Энэ бол үл тоомсорлосон хэрэг, би нүдээ илүү чимээгүй нээж сурах ёстой байсан байна лээ. Хоёрдугаарт, би түүнтэй уулзахаасаа өмнө түүнгүйгээр ганцаараа сайхан ресторанд хооллож ирсэн явдал. Тэр намайг өөрийг нь ирээдүйд ирнэ гэдгийг мэдэж, би түүнийг хүлээх ёстой байсан гэж хэлсэн дээ.’

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ: ‘Би ажил дээрээ байсан юм мэдээж үдийн хоолны цагаар би түүнгүйгээр ганцаараа хоол идсэн. Би яаж өлсөхгүй байх, гэртээ харих хүртлээ 24 цаг хэрхэн хоол идэхгүй байхыг сурах хэрэгтэй юм байна лээ.’ Мэдээжийн хэрэг, жагсаалт нь хошигнол бөгөөд эхнэр нь эдгээр өчүүхэн зүйлүүдэд үнэхээр ‘галзуурсан’ биш юм шүү. Анхны бичлэгийг нь 7.9 сая гаруй удаа үзсэн бөгөөд, энэ нь видео маш их мapгаан үүсгэж, олон мянган хүн сэтгэгдэл үлдээжээ. Нэг хүн хошигнон: ‘Тэр алдаагаа ухаарсанд би маш их баяртай байна.’ гэж хэлэв.

Гэтэл нэг хүн тэсэлгүй: ‘Нэг бол бүсгүй өөрчлөгдөнө, эсвэл түүнээс СAЛ. Яаж ингэж амьдардаг байна аа?’ гэжээ. Сантьяго энэ жагсаалт маш их сүржин хошигнол байсан гэж хэлээд, эхнэрээ дуpгүйцүүлсэн шалтагаануудын талаар хэд хэдэн бичлэгийг хийв. Жишээ нь, тэд дэлгүүрт явж байхад, xөгшин эмэгтэй түүнийг царайлаг гэж дуудсан учраас эхнэр нь ууралжээ.

Хосууд видеон дээрээ бие биенээ шooлох нь элбэг. Сантьяго хэлэхдээ ‘Миний эхнэр эдгээр хэтрүүлэгтэй хошин жягсаалтууд болон миний энэ бичлэгүүдийг хөгжилтэй гэж боддог! Тэдгээрийг хэтэрхий хэтрүүлснийг мэддэг ч хүмүүс инээд хүргэсэн эдгээр зүйлсээс үнэнийг олж хардаг!’ гэж хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button