Болсон Явдал

Нэгэн хос охинтой болохын тулд 13 хүүтэй болж эцэст нь нэг юм магнай тэнийжээ

Жей, Катери Швандт нар 2020 оны 11-р сард охин Мэгги Жейнийгээ баяртайгаар угтан авав. Мичиганд амьдардаг энэхүү хос нь 13 хүү дараалан төрүүлсний дараа анхны охиноо төрүүлжээ. Жэй Мэггийг бидний хэзээ ч төсөөлж байгаагүй хамгийн том бэлэг гэж хэлсэн.

Мичиган мужид амьдардаг хос дараалан 13 хүүтэй болсны дараа анхны нялх охиноо угтаж авсандаа маш их баяртай байна. 45 настай Катери Шванд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 4-ний Лхагва гарагт Мэгги Жейн хэмээх охиноо төрүүлжээ. 45 настай түүний нөхөр Жейгийн хэлснээр тэд 1993 онд гэр бүл болсон бөгөөд охинтой болоход ийм удаан хугацаа шаардагдана гэж бодоогүй байна.

‘Бид Мэггиг гэр бүлдээ нэмэх болсондоо маш их баяртай байна. Энэ жил олон янзын, олон мартагдашгүй сайхан зүйл болж өнгөрсөн ч Мэгги бол бидний хүлээж байсан хамгийн том бэлэг юм’ гэж аав нь хэлэв.

‘Манай аав ээж маань 13 хөвгүүнтэй болсоны эцэст охинтой болсон нь үнэхээр гайхамшигтай. Тэд үүнийг төсөөлж байгаагүй байх. Ээж маань анх удаа ягаан өнгийн хувцас худалдаж авсан’ гэж тэдний том хүү болох Тайлер хэлэв. Хосын хөвгүүдийн нэр нь Зак, Дрю, Брэндон, Томми, Винни, Калван, Габе, Уэсли, Чарли, Люк, Такер, Франсиско, Финли.

Үүний зэрэгцээ Катери анх жирэмсэн болсноо мэдээд  стадион дүүргэх гэр бүлтэй болох нь дээ гэж хошигножээ. Тэд эцэст нь бяцхан охинтой болсон учраас охиноо  насан  туршид нь ялангуяа өсвөр насанд нь хамгийн ихээр хамгаалах болно гэж хэлжээ. Тэдний цoчрол, гайхшрал, баяр баясгаланг төсөөлөөд үзээрэй. Тийм ээ, тэд эцэст нь охинтой болж чаджээ.

Энэхүү сайхан өнөр өтгөн гэр бүлд халуун баярыг хүргэе.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button