Болсон Явдал

Лоуригийн гэр бүл 5 удмаараа буюу 200 жилийн турш үргэлж хүү төрүүлдэг байв. Эцэст нь удамд нь өхөөрдөм бяцхан охин мэндэлжээ

Лоуригийн гэр бүл таван үеэрээ олон хүүхэдтэй байсан ч хүүхдүүд нь бүгд эрэгтэй байв. Тэд хамгийн сүүлд 1809 онд охинтой болсон. Тэр үед Чарльз Дарвин, Абрахам Линкольн, Эдгар Аллан По зэрэг алдартай хүмүүс мэндэлснийг та мэдэх үү? Тийм ээ, энэ бол маш олон жилийн өмнөх үйл явдал юм.

Тиймээс  Марк хайрт бүсгүй Ханнатайгаа гэрлэхдээ 200 гаруй жилийн турш түүний гэр бүлд охин төрж байгаагүй тул Ханнаг охинтой болохыг хүcэхгүй байхыг aнхааруулжээ. Гэсэн хэдий ч ялангуяа ягаан өнгийн хувцас удаан хараагүй гэр бүл охинтой болох маш сайхан байх гэж Ханна боджээ. Бяцхан гүнж ах нарынхаа хамт.

Тэд гэрлэсэнийхээ дараа 3 бяцхан хөвгүүнтэй болсон.  Дараа нь 2012 онд үнэхээр гайхалтай зүйл болсон. Ханна өхөөрдөм бяцхан охин төрүүлсэн гайхамшигтай зүйл болжээ. Энэхүү гайхалтай мэдээг хамаатан садан нь  сонсоод маш их баярласан нь дамжиггүй. Тэдний баяр хөөрийг та төсөөлөөд үзээрэй. Марк, Ханна нар гүнжийн хамт

200 жилийн турш хүлээж байсан эмэгтэй хүүхэд төрсөн учир тэд бяцхан Милатай  гүнж шиг харьцдаг. Тэд бяцхан охинд зориулж ягаан чимэглэлээр дүүрэн сайхан үдэшлэг зохиов.  Ханна заримдаа охиныхоо талаар зогсоо зайгүй ярьдаг гэв.

Гэр бүлийн бүх гишүүд энэхүү бяцхан охинд их анхаарал хандуулдаг. Заримдаа Ханна Милагийн талаар ярихдаа хэтрүүлэх хандлагатай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Охин  хүүхэлдэй, хөөрхөн чихмэл тоглоом, ягаан даашинзаар хангалуун байх нь тодорхой. Учир нь Ханна болон Лоуригийн гэр бүл түүнийг сэтгэл догдлон хүлээсэн юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button