Мэдээ

Ц.ЦОГТБААТАР МОНГОЛ УЛСААС ОЛИМПЫН 28 ДАХЬ МЕДАЛИЙГ АВЛАА

Ц.Цогтбаатар 2016 онд 20 насандаа анхны олимпдоо зодоглож, харамсалтайгаар ялагдаж байсан гашуун түүхтэй. Тэгвэл тэрбээр даагаа нэхэхээр дахин олимпийн дэвжээнээ ирсэн билээ.

Өнөөдөр “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, Канадын жүдоч Артур Маргелдинг ялж Токиогийн олимпын хүрэл медаль хүртэж, монголчуудаа баярлуулав.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатарын хувьд Канадын жүдочтой олимпын хүрэл медалийн төлөө хүч үзэхдээ барилдаан эхэлмэгц өчих мэхээр ялж, эх орондоо энэ олимпийн 2 дахь хүрэл мeдалийг авчирлаа.

Үнэхээр бахархам, бахдам байлаа. Залуу тамирчны маань аав нь өнгөрсөн жил өөд болсон ба энэхүү тэмцээнийг аавынхаа гэгээн дурсгалдаа зориулсан гэдгээ хэллээ.

Үүний хажууггар Цогтбаатар тамирчны маань эхнэр өнөөдөр амаржиж анхны хүүгээ өлгийдөн авсан давхар давхар баяртай өдөр билээ. Тэнгэрт байгаа аав нь түшиж, дөнгөж мэндэлсэн үр нь аз хайрласан байхаа хэмээн ээж нь хэлжээ.

Монгол чамаар бахархаж байна залуу минь.

Түмэнд түгээгээрэй

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button